И үндэстний төвлөрөн сугаа Хятадын баруун өмнөд нутагт олон нугалаат юбка өмөссөн бүсгүйчүүд байнга харагддаг юм. Тэрхүү олон нугалаат юбка нь И үндэстний хувцасны соёлын өвөрмөц онцлог шинжийг харуулдаг байна.
И үндэстний бүсгүйчүүд настай залуу гэсэнгүй бүр олон нугалаат юбка өмсөх заншилтай байдаг. Хэрэв охинтой болбол гэрийн хүмүүс нь олон нугалаат юбка бэлтгэж, хөлд орох үед нь түүнд өмсүүлдэг юм. Охин хүнд багын үед нь хар хөвөөтэй цагаан өнгийн олон нугалаат юбка өмсгөнө. Тэднийг 17 насанд хүрсэн үед нь И үндэтний зан зуршлын дагуу охидад зориулсан юбка солилх өргөн их ёслолын ажиллагаа явуулдаг байна. Иийм ёслолын ажиллагаанд оролцож өнгөрсөн И охин Шанаа танилцуулж хэлэхдээ: "И охин 17 наслахад гэр бүлийнхэн түүнд зориулан юбка солих ёслол хийдэг. Тэр ёслол дээр, И охин хүүхэд багын үед өмсч байсан цагаан өнгийн юбкаа улаан, хөх, шар зэрэг олон өнгө алагласан олон нугалаат юбкаар сольдаг байна. Юбка нь хоёр залгаартай байснаасаа гурван залгаартай болж, хормой нь өргөн болсон байдаг. Үүнээс гадна, Үс янзлах хэлбэр болон чихний чимэглэл зэрэгт нь ч өөрчлөлт гардаг. Уул нь ганцхан гэзэг хүрдэг байснасаа салаа гэзэг хүрэх болж толгойдоо алчуур ороон магнайгаа ил гаргадаг байна. Бас мөнгөн ээмэг сольж зүүдэг" гэжээ.
Юбка солих нь И үндэстний охидуудад авч хэлбэл гэрлэхээс дутахгүй томоохон ёслол болдог юм. Энэ ёслолд оролцсноос хойш, тэд нийгэм нийтийн үйл ажиллагаанд оролцож, дуу дуулан бүжиг бгжиглэж, хайр сэтгэлгээ илтгэж болдог байна. Шанаа хэлэхдээ, үүнд бас гансран зовох зүйл ч байдаг юм гэжээ.
"Юбка сольсны дараа, И охид гэр бүлээрээ хийдэг шашны ажиллагаануудад оролцож болохгүй юм . Охин хүний зая харьд гэдэгээр энэ гэрт дахин харьяалагдахгүй шиг болдог юм" гэж Шанаа хэллээ.
И үндэстэн сахиулсан шүтээн, өвөг дээдэс, эх байгальдаа маш их сүсэг бишрэлтэй байдаг юм. Тэд жил болгон шашны талын хүмүүсийг урьж гэртээ шашны ёслолын ажиллагаа олон удаа хийдэг байна. Юбка сольсон охин нь удахгүй харьд мордож айлын хүн болох тул гэр бүлийн шашны ёслолд оролцох нь ах дүү нарт нь муу ёр болно гэж үздэгээс тэднийг гэр бүлийн шашны ажиллагаанд оролцуулдаггүй юм байна. Багаасаа шашны ёслолд оролцсоор ирсэн И охидад авч хэлбэл энэ нь тэдэнд гунигтай явдал болдог юм.
1 2
|