И үндэстний охидын насанд хүрсний дараах хамгийн чухал үйл хэрэг бол гэрлэх явдал юм. Олон нугалаалт юбка олонтой эсэх, бараа материал нь сайн байх эсэх, оёж урласан нь сайхан эсэх зэрэг нь харьд мордох охины гарын ур эрдэмийг шалгах хүчин зүйл болдог байна.
И үндэстний бүсгүйчүүд юуны учраас олон нугалаат юбка өмсөхийг сонирхдог тухай И үндэстний эрдэмтэн Ма-хай Ри-гү ийм нэг домог хэлж өгсөн юм: "Эрт дээр үед И үндэстний бүсгүйчүүд маш ажилсаг чадварлаг байж, өрх гэрийг авч явж байсан тул, И үндэстний эрэгтэйчүүд 'харьд мордож' охины гэрт ирдэг нь олон байжээ. Тогос, хээрийн галуу, буга зэрэг араатан амьтны эрэгчин нь эмэгчнээсээ нэн гоё үзэсэлэнтэй байдаг онцлогийг дууриаж, И үндэстний охид шувууны өд, араатны арьс зэргээр материал болгон, нөхөртөө олон давхарласан гоё өнгөтэй юбка хийж өгөөд, гэрлэх үед өмсүүлдэг байсан гэнэ. Нэг удаа, И үндэстний нэг эмэгтэй ахлагч нь гэрлэх ёслол хийжээ. Ёслолын дараа, зуршил ёсоор, шинэ хүргэн нь гэртээ харих ёстой байсан боловч, хүргэн нь явахгүй, энийг иднэ гэтэл тэрийг иднэ гэж хорогдоод байжээ. Ингээд аргагүй байдалд тэр эмэгтэй ахлагч нь зарлиг буулгаж, И үндэстний охид харьд мордоход эрэгтэйчүүд гэр бүлд хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн бөгөөд бас эрчүүдийн их иддэгээс сургамж авч, гэрлэхээс өмнө нь гурав хоногоос дээш хоол идэж болохгүй гэж тогтоосон байжээ. Түүнээс хойш, И үндэстний охид өнгө бүрийн өдөөр юбка хийж өөрөө өмсөх болсон байна. Нийгэм үйлдвэрлэл дэвшин хөгжихийн хирээр, өдөн юбка нь аажмаар олон нугалаалт юбка болж өөрчлөгдсөн юм" гэж тэр хэллээ.
Ма-хай Ри-гү хэлэхдээ, И үндэстний зарим нутагт эрэгтэйчүүд мөн юбка шиг хэлбэртэй уужуу өмд өмсөөр байгаа бөгөөд охид гэрлэхээсээ өмнө нь гурав хоног хоол идэгүй зан зуршлаа хэвээр хадгалсаар байна гэжээ. Нийгмийн адил бус байгууллыг өнгөрүүлсэн, 70 насан сүүдэртэй И настан Э-мү Шамаа хэлэхдээ, би олон нугалаат хувцасыг насаараа өмсөөр ирсэн. Одоо ч гэсэн өөртөө ийм юбка оёж өмсч байна гэжээ.
"Чухам олон нугалаат юбкийг хэдий олныг өмссөнөө би тодорхой цээжлээгүй. Надад өнөө саарал өнгө, хар өнгө алагласан дөрвөн юбкатай. Би ч насан эцэс болох үедээ өмсөх гэж бас хар хөвөөтэй цагаан өнгийн нэг юбка бэлтгэсэн. Энэ нь багын үед өмсч байсантай их төлөв адилхан юм" гэж Э-мү Шамаа хэллээ.
Цагаан өнгөөс олон өнгө, олон өнгөөс цагаан өнгө болж улирдаг олон нугалаат юбка нь И үндэстний бүсгүчүүдийн өсөж өндийхөөс өтлөө насны амьдралын бүх явцыг харуулж байдаг юм. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/ 1 2
|