Дүн Чин бол Хятадын төв телевизийн нэрт хөтлөгч юм. Тэрээр 2004 оны цагаан сарын уран сайханы үдшилгээс эхлэн нийт Хятад хүний танил дасал болсон юм. Гэвч энэ нэр алдар тийм ч хялбархан ирсэн биш, хэчнээн их хүч хөдөлмөр оруулснаа Дүн Чин өөрөө л мэднэ.
Тэрээр Жэжянгийн урлагийн дээд сургуульд сурч байхдаа биедээ маш итгэлгүй байж, хүний өөдөөс эгч харж чаддаггүй номхоон охин байжээ. 1994 онд тэрээр сургуулиа төгсөөд Жэжян мужийн телевизд ажлын хуваар авч ажиллсан бөгөөд удалгүй авьяас чадвараараа хүмүүст танигдан сайшаал талархал хүлээж эхэлсэн билээ. Нэг жилийн дараа нь тэрээр Шанхай хотын телевизд шалган орж ажиллав. Хятадын том хот Шанхайд тэрээр маш их хүсэл найдвар тавьж ирсэн боловч бараг галт тэргэнээс буунгууд итгэл алдарсан байлаа. Энэ том хотод түүнийг таниж мэдэх хүн алга, түүнд алга ташиж баяр хүргэх хүн нэн ч алга байжээ. Тэрээр арга ядахдаа Шанхайн ши жүжгийн дээд сургуульд шалган орж телевизийн мэргэжлээр сурав. Ингэж байгаад харин 1998 онд аз тохиож " хагас сайны болзоо" гэдэг нэвтрүүлэг хөтлөөд үзэгчдийн нүдэнд туссан байлаа.
Мөн онд Хятадын бүх нутагт үзэж болох Шанхайн одон телевиз байгуулагдах үе тэрээр хийж байсан сайхан ажлаа орхиод орсон боловч "ихийг сансан газар есөн хоног хоосон" гэдэг юм болж билээ.
1 2 3
|