1999 оноос Шанхайн одон телевиз хөгжлийн замдаа орсноор шинэ боломж нээгдлээ. Дүн Чин олон сайхан нэвтрүүлэг хөтлөх болж урлагийн зам нь ч шулууджээ. Дараа нь 2000 онд Шанхай Сиднейн концерт хөтлөөд Хятадын радио телевизийн хөтлөгчийн алтан микрофон шагнал хүртсэн байна. гэхдээ тэрээр энэ амжилтын өмнө сэтгэл ханж суугаагүй, Шанхай хотод долоон жил амьдарлаа, тэмцлээ, надад өөр хөгжлийн зам байхгүй гэж үү гэж тэрээр бодож явдаг болжээ.
Яг энэ үед Хятадын төв телевиз баруун бүсэд зориулсан суваг гаргаж, Дүн Чинг урьсан байна. " Надад Бээжинд гэр, машин, найз нөхөд аль аль нь байхгүй, үсээ хаа янзлуулж, хувцасаа хаанаас авхаа мэдэхгүй байсан, гэвч энэ бүхнийг заавал тэвчих ёстой гэсэн ганц бодлоор чармайсны дүнд энэ зэрэгтэй явж байна гэж тэрээр ярьж байлаа.
Эхлээд тэрээр Шанхайгаас сардаа нэг удаа Бээжинд ирж долоо хоног нэвтрүүлэг хийгээд дахиад буцдаг байжээ. Ингэж хагас жил яваад дэндүү их ядраатай болохоор Шанхай Бээжин хоёрын нэгийг сонгох хэрэгтэй болсноор 2002 онд Бээжинд ирсэн байна. Ингээд Дүн Чин Хятадын үндэстнүүдийн ард түмний баяр талархалыг хүлээсэн нэрт хөтлөгч болсон байна. Дүн Чин энэ амжилтад хүрэхийн төлөө олон олон хүндрэл бэрхэшээлийг даван туулж, ажил амьдралын өөдлөх уруудахийн аль алийг үзэж явжээ, гэвч тэрээр ажлын дарамт амьдралын бэрхшээлээс айдаггүй, тэр бүхнийг даван туулж чаддаг чадамгай бүсгүй юм. Хятадын төв телевизийн сувгаас та бүхэн түүнийг үзсэн гэдэгт найдаж байна.
1 2 3
|