• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-15 17:15:16    
Хүүхэд багачуудыг эр зоригтой болгон хүмүүжүүлэх тухай

Хятадын Олон Улсын Радио

     2005 оны 9-р сард шинэ хичээлийн жил эхлэх үед Гүй Ян хотын туршилтын 2-р бага сургуулийн захирал Шү Лина бусад сургуулиас нэг эрэгтэй багш урьж, 3-р ангийн сургалтын менежерээр ажлуулсан байна. Ингээд энэ багш нь уг сургуулийн түүхэнд дэээр сургалтын анхны эрэгтэй менежер болжээ. Өнөө бага сургуульд нэг эрэгтэй багштай болох нь "бэр буулгахаас ч бэрх болжээ" гэж хичээл сургалтын ажлыг 30 гаруй жил хийсэн энэ захирал гүн сэтгэгдэлтэй хэлж билээ.

     Бага сургуульд эрэгтэй багштай болох нь өнөө бэрх асуудал болсон төдийгүй багшийн их дээд сургуульд эрэгтэй оюутан элсүүлэх нь ч хүндрэлтэй асуудал болсон байна. Шэньянгийн багшийн их сургуулийн оюутны хэлтэсийн дарга Жао Вэйн танилцуулснаас үзвэл, оюутан элсэхэд ер нь эмэгтэй оюутаны тоо эрэгтэй оюутнаас олон болж, өнөө сургуулийн эрэгтэй оюутан гурван хувь орчим, эмэгтэй оюутан долоон хувийг эзэлж байна. Эрэгтэй оюутан гол нь компьютер, биеийн тамир зэрэг мэрэгжилд төвлөрч, англи хэл, урлаг, боловсролын удирдлага зэрэг мэрэгжилд эрэгтэй оюутан тун цөөн байгаа юм байна.

     Эрэгтэй багшийн тоог нэмэгдүүлэхийн төлөө зарим газрынхан зохих арга хэмжээ авч ирсэн байна. Шанхайн багшийн их сургууль хэдэн жилийн өмнөөс багшийн олон мэрэгжилд оюутан элсэхдээ эрэгтэй оюутны тоог 40 хувиас дээш байлгана гэж тогтоосон бөгөөд эрэгтэй оюутан элсэх онооны хэмжээг ч буруулсан байна. Эдгээр арга хэмжээ нь Шанхайн дунд бага сургуульд эрэгтэй багш дутагдах байдлыг намжаахад нилээд зүгээр үүрэг гүйцэтгэсэн байна.

     Өнөө дунд бага сургуульд эмэгтэй багшийн эзлэх харилцаа давамгайлсан байдалд уламжлалт боловсролын хэлбэрт өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэж захирал Шү Лина үзэж байна. Гүй Ян хотын туршилтын 2-р бага сургууль мэрэггжлийн хөл бөмбөггийн тамирчдыг урьж хүүхэдэд бөмбөг өшиглөхийг заах зэргээр хүүхэдийн эр зориг чадварыг хүмүүжүүлэх талаар чармайлт гарган ажиллаж ирсэн байна. 10 гаруй жилийн турш, уг сургуулийн 100-аад хүүхэд мэрэгжлийн хөл бөмбөгийн баг болон хөл бөмбөгийн клубд шилэгдэн орсон байна. 2005 онд уг сургуулийн хоёр хүүхэд багачуудын үндэсний хөл бөмбөгийн багд шилэгдэн орсон байна.

1  2