Гүй Ян, Бээжин зэрэг газрынхан сүүлийн жилүүдэд охидын дунд сургууль, хүүчүүдийн өндөр зэргийн дунд сургууль эрхлэх зэрэг арга хэлбэрээр орчин үеийн боловсролыг төгөлдөржүүлэн оцлогтой болгох арга замыг хайж ирсэн байна. Зарим хотынхон бас хүүхэдийн эр зоригыг хүмүүжүүлэхийн төлөө хүүхэдийн цэцэрлэгт эрэгтэй асрагч багш ажлуулж байна.
Хүмүүсийн ажил мэрэгжил сонгох үзэл баримтлал зохих хандлагтай болж бөайгаа байдалд засгийн газар болон боловсролыг удирдах гол салбар зарим захиргааны арга хэмжээ авч ийм байдлыг нэн даруй өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл, багшийн их дээд сургуулийн оюутан элсэх бодлогын талаар зохих хүйсийн шаардлагтай байх, дунд бага сургуулийн багш нарын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг боловсролын нэр хүнд бүхий мэрэгжилтнүүд санал болгож байна. Сүүлийн үед Шанхайн эмэгтэйчүүд хүүхэдийн ажлын комисс дунд бага сургуулийн эрэгтэй багшийн эзлэх харилцааг наад захдаа 20 хувьд хүргэх саналыг Шанхай хотын "11-р таван жилийн төлөвлөгөө"-г туурвин тогтоох салбарт өргөн барьсан байна.
Дунд бага сургуульд эрэгтэй багшийн тэнцвэр алдагдсан байдал нь дэлхийн нийтийн чанартай асуудал юм. Эх сурвалжаас үзвэл, өнөө дэлхийн олон орон олон зүйлийн арга хэмжээ авч эрэгтэйчүүдийн дунд бага сургуулийн боловсролын ажил эрхлэхийг дэмжиж байна. Герман улсад багш нарыг албан хаагчийн эгнээнд хамруулсан төдийгүй жилийн цалинг ойролцогоор 40 мянга орчим евро болгосон юм байна. АНУ-ын зарим мужийн багш нарын орлого Америк даярт өмнө 5-р байринд орж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2
|