Хятадын Инженерийн Академийн академич, Өвөр Монголын Өөртөө Засах Районы анхны доктор, Өвөр Монголын Их Сургуулийн захирал, профессор Шуурган (1940--) 1940 онд Улаанхотоос ойролцоо байдаг Цагаан-чулуу хэмээх айлын нэг тариачны гэр бүлд мэндэлжээ. Шуурган багаасаа сурахад бахтай, сайн сурдаг тул, 1960 онд дунд сургуулиа шилдэг амжилттай төгөсгөөд, Өвөр Монголын Их Сургуулийн биологийн салбарт шилган орж сулалцсан байв. 1965 онд Шуурган их сургуулиа төгөсгөөд, Өвөр Монголын Тариалан, Мал Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академид ажлын хуваарь авчээ. 1972 онд эх сургууль--Өвөр Монголын Их Сургуулийн биологийн салбартаа буцаж багшийн ажил хийсэн байлаа. Профессор Шуурган хэдэн жилийн турш "Араатан амьтны хэлбэр судлал", "Био-техник", "Араатан амьтны хөврлийн судлал", "Хөхтөн араатан амьтны үржлийн био-судлал" зэрэг хичээлүүдийг зааж өнгөрчээ. Тэрээр Монгол, Хятад, Япон хэлэнд нэвтэрхий бөгөөд "Амь насны үүсэл гарал", "Био-судлалын хөгжлийн түүхэн жам тогтол", "Ургамал бойжуулалт, амьтан тэжээврийн үүсэл хөгжил ба микро-био-техникийн ашиглалт" зэрэг ном зохиолуудыг орчуулан хэвлүүлэв.
1975—1979 онд профессор Шуурган Өвөр Монгол, Хөх-нуур, Гуандүн, Хай-нань зэрэг газруудаар үхэр хонины хөврлийг шилжүүлэх техникийн судалгаа хийж, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Засгийн газрын шинжлэх ухаан техникийн дэвшлийн гуравдугаар дэсийн шагнал хүртжээ.
1982 оны 4-р сард профессор Шуурган Япон орж, Токио хотын дүүрэг дэх Японы Тариалан, Ой, Усан Аж Ахуйн Яамны харвяа мал аж ахуйн үйлдвэрлэлийн туршилтын фирмд япон эрдэмтний дагуулал доор, гэрийн тэжээрийн хөврөл шинжүүлэх техникийн судалгааны ажил хийсэн байна. Гэрийн тэжээврийн хөврөл шилжүүлэх нь үржлийн ухааны шинэ техник юм. Сүүлийн жилүүдэд хүмүүс хулгана, тэжээвэр туулай зэргийг ашиглан суурь судалгаа хийсэн үндсэн дээрээ тодорхой амжилтанд хүрсэн юм. Зэрлэг амьтны талаархи туршилттай зэрэгцүүлж үзвэл, гэрийн тэжээвэр амьтны хөврөл шилжүүлэх талын техникийн хөгжил нь нэлээд удаавтар байжээ. Энэ нь голцуу гэрийн тэжээвэр амьтны үрийг судалгаагаар зохицуулж ашиглахад маш бэршээлтэй байдгаас болсон аж. Ийм учраас урт хугацааны турш эрдэмтэд энэхүү асуудлыг зохицуулахаар хүчин чармайлт гаргасаар ирсэн билээ.
1 2
|