• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-16 16:17:03    
Хятадын Инженерийн Академийн академич, Өвөр Монголын Монгол үндэстний анхны доктор Шуурган

(1940--)


Хятадын Олон Улсын Радио

     Олон жилийн турш, профессор Шуурган сонгож авсан ажил мэргэжлийнхээ төлөө махран зүтгэж, хонь ямааны хөврлийг шилжүүлэх судалгаа хийж, 1 л жилийн дотор судалгааны 8 сэдвийг дуусгаж, хонь ямааны үрийг үр ашигтай зохицуулах аргыг шинжлэн илрүүлсэн бөгөөд бас хөврөл шилжүүлэх техникийг үүдсэн байлаа. Тэр бас япон багшийнхаа жолоодлоготойгоор ямааны хөврөл шилжүүлэх туршилт хийж, 1983 оны 3-р сард хөврөл шилжүүлэх техникээр дэлхий дээрх анхны ишгийг бойжуулан гаргасан юм. Техникийн энэхүү нээлт нь хөхтөн амьтны хөврөл бүтэх нууцыг тодруулахад маш их үнэ цэнэтэй арга барил ба шинжлэх ухаанч баримт хэрэглэгдэхүүн хангасан төдийгүй бас гэрийн тэжээврийн хөврөл шилжүүлэх техникийг үржлийн шинэ техникийн хувиар мал аж ахуйн үйлдвэрлэлд ашиглахад боломж хангасан байна.

     Шууран хонь ямааны хөврөл шилжүүлэх техникийн судалгааны чиглэлээр 1984 онд Японд докторын зэрэг хамгаалж, эх орондоо буцан ирж, Өвөр Монголын Их Сургуульд үргэлжлэн багшийн ажил хийсэн бөгөөд 1986 онд холбогдох салбарын дэмжлэг туслалцаатайгаар араатан амьтны туршилтын судалгааны төв байгуулан, Японоос орчин үеийн тэргүүний аппрат хэрэгсэл болон олон улсын стандартын шаардлага хангасан туршилтын тоног төхөөрөмж оруулж ашигласан байлаа. Профессор Шуурган судалгааны хэсэг зохион байгуулж ажиллуулахын зэрэгцээ бас био-техникийн салбарын оюутадад хоёр хичээл орж, аспирант болон төгсөх оюутдын өгүүллийг жолоодох ажлаа алийг нь осолдуулахгүй хийж ирсэн байна.

     Хагас жилийн хугацаанд профессор Шуурган "Хулганы төрөл, түүнийг үржүүлэх туршилт", "Хонины хөлдөөсөн үрээр хөврөл буй болгох арга" зэрэг гурван том ололт амжилт бүтээсэн байна.

     Профессор Шуурган Өвөр Монголын Өөртөө Засах Районы шинжлэх ухаан техникийн дэвшлийн нэгдүгээр, гуравдугаар, онц шагналыг олон удаа хүртэж, үндэсний шинжлэх ухаан техникийн дэвшлийн хоёрдугаар шагнал болон Улаанхүүгийн алдан медалийг хүртсэн байна. Үүнээс гадна, Америкийн Дубан шинжлэх ухаан техникийн шинийг үүдсэн шагнал, Тайваний Гуан Хуа шинжлэх ухаан техникийн сангийн алдан медаль, Шячнгангийн Хэ Лянлигийн сангийн шинжлэх ухаан болон техникийн дэвшлийн шагнал, "5-р сарын 1"-ний хөдөлмөрийн шагнал, үндэсний онцгой хувь нэмэр оруулсан идэр залуу насны мэргэжилтэн, гадаадад суралцан эх орондоо буцаж гарамгай үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн, бүх Хятадын тэргүүний ажилтан, бүх Хятадын шинжлэх ухаан техникийн тэргүүний ажилтан зэрэг шагналуудыг олон удаа хүртжээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/


1  2