• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-16 16:23:34    
Өвөр монголын радиогийн гадаадад зориулсан хэлтсийн дарга Өрнил хоёр орны радио хамтын ажиллагааны тухай ярисан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Сайн-Өлзий: Сайн байцгана уу. Сайхан хаваржиж байна уу? Хятадын олон улсын радиогийн "Найрамдлын гүүр" нэвтрүүлэг та бүхний амар амгаланг айлтган золгож байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид нэгэн хүндэт зочинтой утсаар холбогдож байна. Энэ хүний нэрийг Өрнил гэдэг. Тэрээр өнөө Хятадын Өвөр Монголын Радиогийн гадаадад зориулсон нэвтрүүлгийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Тэр 1982 онд Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Районы Өвөр Монголын их сургуулийн монгол хэл утга зохиолын салбараас төгсөж, мөн жилдээ Өвөр монголын радиод ажилсан юм. Өвөр монголын радиод "Залуучууд" "Малчин" Тариачин" гэх зэрэг тусгай нэвтрүүлэг хийж байснаасаа уг радиогийн гадаадад зориулсон нэвтрүүлгийн хэлтэст ажиллах болсон юм. Радиод 20 гаруй жил ажиллаад 2004 онд профессорын зэрэг хамгаалсан юм. Өнөө тэрээр гадаадад зориулсон нэвтрүүлгийн хэлтсийн даргын алба хашиж байна. Заа Өрнил эгч маань сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу?

    Өрнил: Сайн сайн. Та сайн байна уу. Сар шинэ сайн?

     Сайн-Өлзий: Сайн сайн. Өвөр монголын ардын радио хороо болон Монгол улсын Үндэсний радио 1998 оноос эхлэн ажилч хэрэгчээр хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. Мөн энэ жил та хоёр радиогийн ажлаар анх удаагаа Монгол улсад айлчлаж байсан. Энэ тухай та манай Монголын сонсогчидод танилцуулж өгөх үү?

     Өрнил: Заа, 1998 онд би Монголд хоёр удаа айлчлаж очсон юм. Анх 1998 оны 10-р сарын үеээр манай Өвөр монголын гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн төлөөлөгчид Монгол улсад айлчласан юм. Монголд би Монголын Үндэсний радио болон Монголын гадаадад зориулсан нэвтрүүлгийн газарт бүр очсон юм. Тухайн Үед Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Билигт болон Монголын Үндэсний радиогийн дарга Баяр-Сайхан тэргүүтэй ажил нэгтэд маань биднийг маш сайхан хүлээн авч хоёр орны радио нэвтрүүлгээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм. Бид энэ удаад хамтын ажиллагааны хамагийн анхны гэрээг хэлэлцэн тохиролцоод буцан ирсэн юм. Үүний дараа нь 12-р сард бид бас Монголын талын урилгаар Өвөр монголын радио телевизийн товчооны төлөөлөгчид дахин Монголд айлчласан юм. Энэ айлчлалын хугацаанд Хятадын Өвөр монголын радио телевизийн товчоо болон Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

1  2  3