
Сайн-Өлзий: Та 1998 оноос хойш бас маш олон удаа Монголд айлчлаж байсан. Үүний тухай дурсах уу? Өрнил: Хоёр орны радио телевизийн хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа жил, өөрөөр хэлвэл 1999 онд Билигт дарга тэргүүтэй Монголын радио телевизийн төлөөлөгчид Өвөр монголд айлчлаж, хоёр орны радио телевизийн хамтын ажиллагааг улам ихээр хөгжүүлсэн юм. Үүний дараа нь манай хоёр орны радио телевизийн төлөөлөгчид жил болгон харилцан айлчлах болсон юм. Үүнээс гадна бид бас харилцан сурвалжлагч болон радио нэвтрүүлэг солилцох болсон юм. 2001 онд би бас Монголд айлчлалаа. Тухайн жил Өвөр монголын кино телевизийн долоо хоногийн үйл ажиллагааг Монгол улсын Улаанбаатар хотно зохион байгуулсан юм. Мөн 1998 онд байгуулсан радио телевизийн хамтын ажиллагааны гэрээгээ шинэчилж дахин өөрчлөн байгуулсан юм. Үүний зэрэгцээ Өвөр монголын радио телевизийг Монголд FM-р цацах тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.

Монголын эрхэм хүндэт сонсогчид оо. Өвөр монголын радиогийн гадаадад зориулсон нэвтрүүлгийн хэлтсийн дарга Өрнил хоёр орны радио хамтын ажиллагааны тухай ярисан энэ сурвалжлагийн дэлгэрэнгүй агуулгыг сонсхыг хүсвэл, ХОУР-ын монгол хэлний хэлтсийн "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн 2-р сарын 17-ны өдрийн нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\
1 2 3
|