Хятадын үндэсний хэмжээний цорын ганц дүрслэх урлагийн музей болсны хувьд Хятадын Дүрслэх Урлагийн Музей нь Бээжин хотын өдрөөс өдөрт шинэчлэгдэн хөгжиж байгаа соёл, урлагийн амьдралд тун чухал үүрэг гүйцэтгэж байдаг юм. Хятад улсын болон дэлхийн урлагийн хөгжлийн төрх байдал, түвшний харуулсан урлагийн ажиллагаанууд энд явагддаг байна. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид Хятадын Дүрслэх Урлагийн Музейг та бүхэндээ танилцуулъя.
Хятадын Дүрслэх Урлагийн Музей энэ онд дотоод гадаадын охь шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг 115 удаа ажиллуулах гэж байна. Өнөө, уг музейд Хятадын ардын дүрслэх урлаг, тосон будгийн зураг, гэрэл зураг зэрэг уран бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд 3-р сараас Оросын уран бүтээлийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Францын болор бүтээлийн үзэсгэлэн, Мексикийн эрин үеийн урлагийн үзэсгэлэн, Австрийн эрин үеийн барилгын урлагийн үзэсгэлэн зэрэг гадаадын охь шилдэг уран бүтээлүүдийн талаар үзэсгэлэн ажиллуулж, Хятад улсын үзэгч олны мэлмийг мялах болно.
Хятадын Дүрслэх Урлагийн Музейн захирал ноён Фань Ди хэлэхдээ: "Дэлхий дээр нэг л Хятад улс байж, бүх уран бүтээлчид үндэсний хэмжээний ийм л нэг музейтэй байдаг. Дүрслэх урлагийн салбарынхан соёлыг дээдэлж, нийгэм нийтийн ахуй байдал нь уламжлалын талаар чухал нөлөө үзүүлж байгаа бөгөөд дүрслэх урлагийн музей нь эрдэм шинжилгээний болон соёлын сонголтын талаар чухал үүрэг гүйцэтгэж байдаг юм" гэжээ.
Өнгөрөгч зууны 80-аад оноос одоод хүрч иртэл Хятадын Дүрслэх Урлагийн Музейд дүрслэх урлагийн үзэсгэлэн болон дотоод гадаадын нэрт уран бүтээлчдийн бүтээлийн үзэсгэлэнг 3000 гаруй удаа зохион байгуулсан бөгөөд гадаадын маш их нэр нөлөө бүхий охь шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг ч энд олон удаа зохион явуулсан юм.
1 2
|