Хятадын Дүрслэх Урлагийн Музей дүрслэх урлагийн салбарынханд маш их нэр нөлөөтэй байгаа нь түүний баялаг хадгалагдацтай нягт холбоотой байдаг. Хятадын Дүрслэх Урлагийн Музейн хадгалаж байгаа уран бүтээлийн төрөл зүйл болон чанар түвшин нь Хятад улсад өвөрмөц давуу талтай байдаг юм. Өнөөгийн байдлаар, уг музейд төрөл бүрийн 70 мянга гаруй уран бүтээлийг хадгалаж байгаа бөгөд түүнд Хятадын ойр үе, одоо үеийн дүрслэх урлагийн охь шилдэг бүтээлүүд голлож байдаг. Жишээлбэл дэлхийн соёлын түүхэн дээр, Пабло Пикассо-тэй адилхан нэрд гарсан Хятад улсын нэрт уран зураач Чи Бай-шигийн 410 уран бүтээл уг музейд хадгалагдаж байна. Үүнээс гадна, Хятадын бусад нэрт уран зураачдын шилдэг бүтээлүүд, шагнал хүртсэн том бүтээлүүд болон гадаадын нэрт уран зуаачдын бэлэглэсэн уран бүтээлүүд ч хадгалагдаж байгаа юм.
Хятад улсын нэрт уран зураач, энэ жил 83 настай Лю Шюнь хэлэхдээ: "Хятадын Дүрслэх Урлагийн Музей бол 1 тэрбум 300 сая хүн амтай том гүрний дүрслэх урлагийн хамгийн том мөртөө үндэсний хэмжээний цорын ганц музей юм. Би өөрийн бүх бүтээлээ уг музейд бэлэглэсэн, энэ нь надад авч хэлбэл маш баярлууштай үйл хэрэг юм" гэлээ.
Хятадын Дүрслэх Урлагийн Музейн захирал Фань Ди хэлэхдээ: "Манай музейн ажил төрлийн 2005 оны хөгжлийн байдлыг ажиглахад хоёр том онцлог тодорч байна: Нэгд, ажлын талаархи үзэл баримтлал, чиглэл хандлага нэн тодорхой болсон. Хоёрт, хөгжлийн ерөнхий байдал ялангуяа соёлын зарим чухал чухал ажиллагаа нь нийгэм нийтэд хүлээн зөвшөөрөгдөж сайн үнэлгээ авсан байна" гэжээ.
Хятадын Дүрслэх Урлагийн Музейн хөгжлийн үзэл баримтлалаа захирал Фань Ди танилцуулж хэлэхдээ: "2006 оноос эхэлж бид үзэсгэлэн ажилуулах тоо хэмжээгээ багасгаж, үзэсгэлэнгийн чанар түвшнээ энгийнхээс өндөржүүлж, цаашид дээшлүүлэхээр чармайн ажиллахыг зорьж байна. Энэ нь манай музейнхны зорилт төдийгүй бас дүрслэх урагийнхны хүсэл тэмүүлэл болж байгаа юм" гэжээ.
Өнөө, Хятадын Дүрслэх Урлагийн Музейнхэн Америк, Финланди, Франц, Их Британи, Өмнөд Солонгос, Словак, Голланди зэрэг улс орнуудын музейнүүдтэй өргөнөр харилцаж, энэ жил болон ирэх жилийн соёлын солилцооны ажиллагааны асуудлаар үндсэндээ нийтлэг ойлглттой болсон байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятадын Дүрслэх Урлагийн Музейг өргөтгөн байгуулах ажлыг даруйхан эхлүүлж, түүнийг олон улсын тэргүүний түвшин бүхий дүрслэх урлагийн музей болгон байгуулах гэж байгаа юм байна. /Э.Цогжилмаа найруулан орчуулав/ 1 2
|