• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-22 17:10:54    
"Соёл урлагийн алдарт хүн"--эмэгтэй кино жүжигчин Лиу Шиочинь

Хятадын Олон Улсын Радио

     20-р зууны 70-аад оны сүүлч, 80-аад оны эхээр, Лиу Шиочинь "Соёлын их хувьсгал"-ын дараагаас Хятадын хамгийн том кино болох "Нялх цэцэг" болон "Гэр бүл" хоёр киноны гол дүрд тоголсон байна. Энэхүү хоёр киноны гол дүрд тоглосноос Лиу Шиочинь Хятадын олон үзэгчидэд мартагдашгүй нэр хүндтэй болсон байна. Хятадын одоо 50 шүргэж яваа хүмүүс бүр 20 жилийн өмнөх "Нялх цэцэг" киноны гол дүрд тоглосон Лиу Шиочинийг тодорхой сансаар юм.

     1983 онд, Хятадын эх газар болон Шянган хамтран хийсэн "Юань Минюань цэцэрлэгийг галдсан нь", "Орховчийн араас эрх барьсан" зэрэг киноны гол дүрд тоголж маш их нөлөө тусгал гарган, Лиу Шиочинь ч нэн их нэр алдартай болсон байна. Мөн онд тэрээр Хятадын киноны хамгийн өндөр шагнал болох "Алтан тахиа" нэрэмжит хамгийн шилдэг эмэгтэй кино жүжигичний шагнал зэрэг хэд хэдэн шагналыг хүртсэн байна.

     1983 онд, Лиу Шиочинь "Миний амьдралын зам" гэдэг нэрээр өөрийн намтраа хэвлүүлсэн байна. Уг намтартаа тэрээр өөрийн амьдралын өнгөргөөлт болон киноны тавцанд тэмцэж явсан тухайгаа бичсэн байна. Энэхүү өөрийн намтрынхаа тухай Лиу Шиочинь хэлэхдээ:

     Уг намтарт би өөрийн бодит амьдрал, алдаа дутагдалаа нуулгүй үнэнээр нь бичсэн юм. Тухайн үед би "Харамслын тэмдэглэл" гэдэг киног үзээд өөрийн намтраа бичхээр зориг шулуудсан юм." гэжээ.

     Лиу Шиочинь намтартаа "бүсгүй хүн болох ч хүчир, нэр алдартай бүсгүй хүн болж төрнө гэж хэцүү, нэн ч хэцүү" гэдэг ёсыг ярисан байна.

     Хүний амьдралын эрээн барааныг ялан туулсан Лиу Шиочинь үргэлж "Би кино жүжиг-т талархах ёстой" гэж яридаг. Одоо, Лиу Шиочинь "нэр алдартай эмэгтэй кино жүжигчин болох амаргүй" гэдгийг жинхэнэ ойлгож мэдсэн байна. Тэрээр ярихдаа:

    "Эмэгтэй кино жүжигчин болох үнэхээр амаргүй. Хүмүүсийн яриа хэл ам нь бүр ихээхэн дарамт болдог юм. Гэвч амьдралын зам ерөөс хүнд олон зүйлийн шалгалт оноодог мөртөө чармайттай хүнийг гомдоодоггүй юм. Итгэл зориг, алсын хараатай л бол лав л өдөр амжилт олох нь лавтай" гэжээ. /Хүчит найруулж, хөтлөв./


1  2