• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-23 16:06:35    
Өвөр монголын радиогийн гадаадад зориулсан хэлтсийн дарга Өрнил Монголд айлчласан тухай ярисан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Сайн-Өлзий: Сайн байцгана уу. Сайхан хаваржиж байна уу? Хятадын олон улсын радиогийн "Найрамдлын гүүр" нэвтрүүлэг та бүхний амар амгаланг айлтган золгож байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид нэгэн хүндэт зочинтой утсаар холбогдож байна. Энэ хүний нэрийг Өрнил гэдэг. Тэрээр өнөө Хятадын Өвөр Монголын Радиогийн гадаадад зориулсон нэвтрүүлгийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Тэр 1982 онд Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Районы Өвөр Монголын их сургуулийн монгол хэл утга зохиолын салбараас төгсөж, мөн жилдээ Өвөр монголын радиод ажилсан юм. Өвөр монголын радиод "Залуучууд" "Малчин" Тариачин" гэх зэрэг тусгай нэвтрүүлэг хийж байснаасаа уг радиогийн гадаадад зориулсон нэвтрүүлгийн хэлтэст ажиллах болсон юм. Радиод 20 гаруй жил ажиллаад 2004 онд профессорын зэрэг хамгаалсан юм. Өнөө тэрээр гадаадад зориулсон нэвтрүүлгийн хэлтсийн даргын алба хашиж байна. Заа Өрнил эгч маань сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу?

    Өрнил: Сайн, сайн. Та сайн байна уу?

    Сайн-Өлзий: Сайн, сайн. Та анх 1998 онд Монголд айлчлаж байсан. Үүний дараа бараг жил бүр Монголд айлчлаж байсан бөгөөд хамгийн сүүлийн удаад ноднин 2005 онд Монголд айлчлаж байсан. Энэ тухай дурсах уу?

      Өрнил: Ноднин 2005 онд, Өвөр монголын радио телевиз товчооны төлөөлөгчдийн нэг бүрэлдэхүүний хувиар Монголд айлчласан юм. Айлчлалын хугацаанд Монголын Үндэсний радио, Монголын Үндэсний телевизийн зохих удирдлагатай уулзаж, хоёр орны радио телевизийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх яриа хэлэлцэл хийсэн юм. Манай өвөр монголын радио телевизийн төлөөлөгчдийг Монголын Радио Телевизийн Хэрэг Эрхлэх Газрын дарга Ганболд, Монголын Үндэсний Радиогийн дарга Пүрэвдаш хүлээн авч уулзсан бөгөөд Монголын олон сайхан газруудаар явж үзсэн юм.

1  2  3  4  5