Сайн-Өлзий: Та сүүлийн жилүүдэд Монголд олон удаа очлоо. Монгол улсыг сайн мэддэг гэж хэлж болох юм. Та Монголын хувиралт хөгжлийн тухай яамар сэтгэгдэлтэй байна вэ?
Өрнил: Монгол улсын хувиралт хөгжлийн тухай ярих юм бол маш их байна. 1998 онд анх очиход Сүхбаатарын талбайд очоод би их гайхаж байсан юм. Үүний дараа нь бараг жил бүр очиж байсан. Өнөө Монгол улсын хувьралт хөгжил их байна. Юуны өмнө Сүхбаатар тайлбайг заслаа, их гоё болжээ. Үүнээс гадна Монголын нийслэл Улаанбаатар хотод их олон барилга байшин байгуулагдсан байна. Хорооллын оршин суугчдын гэр байшин их гоё болж байна. Би Монголд олон сайхан найз нөхдтэй болсон юм. Тэд нар намайг гэртээ уриж зочилж байсан юм. Монголчууд ер нь маш цэвэрхэн тохилог суудаг юм, эдгээр зүйлүүд нь надад маш сайн сайхан сэтгэгдэл үлдээсэн юм. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\
1 2 3 4 5
|