Жан Шаохань сүүлийн үед нэрд гарч байгаа залуу дуучин юм. Саявтархан тэрээр шинэ дууны цомог "Пань Дөү Ла"-гаа гаргах хэвлэл мэдээллийн хурал хийсэн байна. Битүүний оройгоос бусад цагт тэрээр энэ CD-гийн сурталчилгааны ажилд гүйсээр юм. Жан Шаохань өөрийнхөө шинэ CD-гийн тухай хэлэхдээ, энэ цомогт баярлсан, гомдсон, уянгалсан, электрон хөгжмийн хэв намбатай зэрэг адил бусын онцлогтой дуунуудыг хамарсан юм. Миний хувьд дуулах эрдмээ сориж, үнэн бодитой өөр биеэ олонд үзүүлэх гэсэн юм гэжээ.
Жан Шаохангаас өмнө Хятадын эх газрын дуучин Жян Шинь ч "Пань Дөү Ла" гэдэг нэртэй шилдэг дууны цомог гаргсан байна, гэвч Жан Шаоханий CD-г бодвол хэв намба нь маш өөр байлаа. Уг CD дэх Пань Дөү Ла гэдэг гол сэдвийн тухай өөрөө яаж ойлгож байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Пань Дөү Ла нь эртний домог үлгэрээс үүсэлтэй , түүний хайрцаг нээгдсээр муухай юм гарч ирдэг. Би шинэ CD-дээ ийм нэр өгсөн нь маш олон муу юм муухай үзэгдэл гарах боломжтой хэдий ч Пань Дөү Ла хайрцгийн хамгийн доор давхард нь хүсэл эрмэлзэл халуун бүлээн байдгийг олонд ойлгуулах гэсэн юм гэжээ.
1 2 3
|