• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-27 15:09:19    
Олонд сайхан дуу хүргэх нь миний зорилт юм

Хятадын Олон Улсын Радио

     "Пань Дөү Ла" гэдэг шинэ CD-д Жан Шаохань олон төрлийн дуулах арга барилын дагуу шинэ оролдлого хийсэн юм. Энэ нь өөрийгөө өөрчилж байгаа явдал болно. Тэр хэлэхдээ, өөрчлөхийн төлөө албаар өөрчлөх юм бол дарамттай байх болно. Гэвч үнэн сэтгэлээр дуу хөгжим, дууны хорхойтонд хандаж, ашигтай оролдлого хийх нь маш сонирхолтой явдал болох юм. Дуу хөгжмийн олон зүйлийн илрүүлэх арга барилд ерөөс өөрчлөгдөөгүй нь гэвэл миний өвөрмөц зан юм, тухайлбал олонд сайнхан дуу хүргэх явдал болно. Миний хамгийн их мөрөөдөл нь дуучин болох явдал юм, энэ мөрөөдөл биелэгдсэний дараа хувь хүний концерт хийх зорилттой, уг зорилт энэ оны 8-р сард биелэгдэх болно. Хожим хойшдын мөрөөдөл гэвэл зол жаргалтай амьдрах явдал мөн гэжээ.

     "Пань Дөү Ла" гэдэг дуунд Жан ШаоХан, Шянгангийн нэрт хөгжимчин Чэнь Вэйтэй анх удаагаа электрон хип попыг туршин үзсэн юм. Уг дуун дах цэцэрхийлсэн дууг компюьтерээр хийсэн биш, Жан Шаохань өөрөө дуулсан юм. Тэрээр өнгөрсөнтөй өөр шинэ цомгоо гаргахын тулд асар их хүч хөдөлмөр зарцуулсан юм. Үүнээс гадна үглээ дуу нь ч уг цомгийн чухал онцлог болно. Жан Шаохань хэлэхдээ, "хамгаалтын өнгө" гэдэг дуун дах англи хэлний үглээг Линь Жуньжей түүний онцлогт тохируулж зохиосон юм. Энэ нь мөн ч шинэ CD-гийн хамгийн тод онцлог гэж хэлж болно. Өнгөрсөний цомогт хувь хүний дуулах онцлогийг товойлгсон бол шинэ CD-д ерөөс дуулж үзээгүй цохлогонуудыг туршиж, эхний үед жаахан хэцүү санагдаж байжээ. Гэвч би Европийн дуучдын дуулах арга барилыг нарийн судалж, маш ижилхэн дуриаж чадсангүй гэхэд өөрийнхөө онцлогтой илрүүлж чадсан юм гэжээ.

1  2  3