Хуан гө шү хүрхрээ нь Хуан гө шү хүрхрээн үзэмжти районд байрлаж байна. Энэ үзэмжит районд ил хүрхрээ 18 байдаг, тийм болохоор энэ газрыг асар том хүрхрээн сүрэгтэй газар гэж хэлж болох юм. Эдгээр хүрхрээнүүдийн дотор хамаг том нь Хуан гө шү хүрхрээ болох юм. Түүний эргэн тойрноор нь бас сувдын хэлхээ шиг үзэсгэлэн сайхран хүрхрээнүүд тархан байрлаж байна.
Хуан гө шү хүрхрээгийн унахуйн өндөр нь 74 метр байдаг, өөрөөр хэлбэл 20 гаруй давхар өндөр байшингийн хир өндөр дээр газраас ойлон урссан голын ус хүрхрэн бууж, тэнгэс далай урван хүрвэж байгаа шиг хүчтэй сүрлэг байдаг. Хадан дээр нь асгаран буусан хүрхрээний ус дэлсэн бууж, тэнгэр газрыг доргим хүчит дуу цууриатан гарч, манан хүдэн татаж байдаг юм. Ус нь их үеэр хүрхрээ нь мөнгөн долгио татаж, уул мөрөн нэг цогц болно. Иймээс энэ Хуан гө шү хүрхрээний ойр хавиар цэнхэр манан татаж, 50, 60 метрийн хол зогсож байгаа жуулчид ч шал норж, яг л усанд шумбсан шиг болдог юм. Хуан гө шү хүрхрээний нэрийн тухай энд ирсэн жуулчид янзын асуулт дурдаж байдаг. Энэ хүрхрээн нэрийн тухай аялал жуулчлалын хөтөч хүүхэн Чэн Жуань хэлэхдээ:
Хүрхрээн хазууд шар жимс ургаж байдаг болохоор шар жимсэт хүрхрээ буюу Хуан гө шү хүрхрээ гэж нэрлэсэн байхаа гэж маш олон жуулчид ярьдаг. Яг үнэндээ тийм биш. Энэ нутаг нь далайн түвшинээс нэлээд дор өргөгдсөн бөгөөд их дулаан байдаг болохоор энд залгаалт мод сайн ургадаг. Манай нутагт бас Хуан гүө гэсэн жимс их гардаг байна. Энэ жимс нь жөрж шиг шар өнгөтөй, мөн жөрж шиг том. Манай нутгийн хүмүүс энэ жимсийг шар жимс буюу хуан гүө гэж нэрлэж байдаг болохоор хүрхрээг ч ийм нэрээр нэрлэх болсон юм гэжээ.
1 2
|