• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-28 16:19:53    
Хуан гө шүү хүрхрээ

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн алдарт хүрхрээтэй зэрэгцүүлбэл, Хуан гө шү хүрхрээ нь хамаг томд тооцогдохгүй. Гэвч Хуан гө шүүгийн онцлог гэвэл, жуулчид маань түүний уулан агуйд орж, ар талаас нь хүрхрээний үзэмжийг сонирхож болох юм. Уулны дунд хавиар байрлаж байгаа энэ агуй нь 100 гаруй метр урт бөгөөд хүрхрээтэй зэрэгцэн байрлаж, агуй дотроо зургаан цонхтой байдаг болохоор энэ агуйн цонхоор гадагш хүрхрээн бүх үзэмжийг сонирхоход маш гоё байдаг юм. Тэр ч байтгуй хүрхрээн усанд гар хүрч болох учраас энэ нь дэлхийд ховорхон гэж хэлж болох юм. Бээжингээс ирсэн жуулчин Хан овогт хүүхэн бидэнд, энэ агуйн дотор явж байхдаа яг л " баруунш зорчсон" үлгэрт гардаг усан хөшигт агуй санаанд орох юм гэж ярьсан юм. Тэрээр хэлэхдээ:

     Хуан гүө шү хүрхрээ нь миний харсан хамгийн гоё хүрхрээ байна. Энэ хүрхрээн дотор усан хөшигт агуй хамгаас гоё санагдсан, Энэ уулан агуйн нүхээр хүрхрээн асгаран буух үзэмж сонирхох нь ёстой гоё байна. Энэ агуй дотор зогсож байхдаа би " Бэчин багш" гэсэн киноны доторхи бэчин багш усан хөшигт агуйд ороод бяцхан сармагчин нартай идэж ууж байсан жаргалт байдал санаанд орсон гэжээ.

     Японоос ирсэн жуулчин Абе энэ агуйд орж, агуйн нүхээр хүрхрээг хараад сэтгэл догдлон хэлэхдээ:

     Дэлхий дээр гурван том хүрхрээтэй. Би Америкийн хүрхрээ болон Зимбабувейн хүрхрээг сонирхосон, гэвч Хуан гүө шүүн хүрхрээг сонирхоод, нөгөө хоёр хүрхрээгээс яасан ч дутах зүйл алга гэсэн бодол орлоо. Энэ Хуан гүө шү хүрхрээн дундуур шовтлон гарч болно, ийм хачин сонин хүрхрээ бусад оронд байхгүй гэжээ. /Пэрлаймаа орчуулав/


1  2