Паньжихуа гэдэг бол Хятадын цорын ганц цэцгийн нэртэй хот юм. Энэ газар аялан жуулчлагчдын анхаарлыг их татаж байна.
Паньжихуа хот Хятадын баруун өмнөд зүгийн нутгийн Сычуань мужид байрлаж, Хятадын Түвдийн Өөртөө Засах Район болон Юньнань мужтай хөршилж байдаг. Хөх мөрний дээд урсгал болон Жиньшажян мөрөн энэ нутагаар өнгөрдөг юм. Уламжлал яриагаар бол эрт дээр үед Жиньшажян мөрний хөвөөнд аварга том гээч модон хөвөнгийн мод байсан юм гэнэ. Паньжихуа гэдэг нь модон хөвөнгийн цэцгийн бичгийн нэр болохоор хүмүүс энэ хотыг тэр модны цэцгийн бичгийн нэрээр нэлэлсэн юм гэдэг.
Паньжихуа хотод уул уурхайн булагдац, усны болон хөдөө аж ахуйн баялаг их нөөцтэй, бүх жилдээ нар хур нь тэнцүүртэй, цаг агаар нь аятай сахйан байдаг. Хотын эргэн тойрноор хайлмал чулуулгийн агуй, чулуун шугай, хүрхрээ, халуун рашаан, баларлаг түн ой, өндөр уулс, тал хээр зэрэг аялал жуулчлалын маш их эх баялагтай билээ. Эдгээрийн дотор хамгийн их нэртэй нь Паньжихуа хотын баруун хэсгийн их ангалд Жиньшажян мөрнөөр бартаа туулж аялах болно. Уул ус нь сүрлэг сайхан үзэмжтэй Паньжихуа хотын баруун хэсгийн их ангалын уул усны өнгө үзэмжийг Кени улсын Африкийн их ангалтай харьцуулж болох юм. Энэ газрын гиологийн бүтэц маш сонин гайхамшигтай болохоор их ангалын нууцлаг сайхан үзэмж байдал, баларлаг ургамалын зүйлд нь хүмүүс сэтгэл их хорогддог билээ. Ийм болохоор Хятадын бартаат аялал сонирхогчид энэ газрыг хамгийн аятай газар гэж нэрэлсэн байна.
1 2
|