Жиньшажян мөрний бартаат аялалын районыг 1999 онд Америкийн "Үндэсний газар зүй" сэтгүүлд бүх дэлхийн хамгийн их бартаатай гол мөрний аялалын 25 газрын нэгээр үнэлсэн байна.
Энэ газрын хоол унд ч хорвоод хосгүй гэгддэг аж. Эндэхийн гол мөрөнд, бохирдолгүй гол мөрний хад чулуун дээр л ургадаг нэг зүйлийн замаг их байдаг. Үүнийг энэ газрын хүмүүс чулуун цэцэг гэж нэрэлдэг. Энэ нь хоолонд ордог ховор ургамал юм.
Энд бас загастай хонь гэдэг нэртэй нэгэн зүйлийн амтат хоол байдаг. Энэ нь хонины махаа чанаад болохоор нь дээрээс нь хэдэн жижиг хэлтэгэ загас тавьж оруулаад жаахан чанаад гаргадаг байна. Идсэн хүмүүсийн хэлснээр бол "үнэхээр чихи огтолсон ч мэдэхээргүй сайхан амттай" юм гэнэ. 1 2
|