Хятадын ард түмний улс төрийн амьдралын нэг том үйл хэрэг, жил тутамд нэг удаа болдог БХАТИХ-ын чуулган болон УТЗЗ-ий БХХ-ны чуулган, өөрөөр хэлбэл хоёр чуулган одоо яг Бээжинд болж байна.
Энэ хоёр чуулган эхэлхээс өмнөхөн Хятадын боловсролын сайд Жөү Жи сэтгүүлчдэд Хятадын 10-р таван жилийн төлөвлөгөөний хугацаандах Хятадын боловсролын ажил үйлсий ололт амжилт, энэ хоёр чуулганаар хэлэлцэж батлах гэж байгаа 11-р таван жилийн төлөвлгөөний хугацаандах боловсролын ажил үйлсний зорилтыг танилцуулсан байна.
2005 онд Хятадын 9 жилийн заавал сургах боловсролд хамрагдсан хүн ам 95 хувьд хүрч, бага сургуулийн сурах насны хүүхдийн сургуульд орж байгаа хэмжээ 99, 15 хувьд хүрсэн байна. Бага сургууль төгссөн хүүхдийн 95 хувь нь анх зэргийн дунд сургуульд орж байна.
Хятадын хэмжээнд нийт 9 сая 717 мянга гаруй хүнийг үсэг бичгээр тайлж, насанд хүрсэн үсэг бичгээр тайлагдаагүй хүний хэмжээг 4 хувийн дотор барьж байна. Ажиллах хүчний дундаж боловсролын түвшин уул нь бага сургуулийн хэмжээнд байснаас одоо анх зэргийн дунд сургуулийн түвшинд хүрсэн байна гэж сайд Жөү Жи хэлсэн байна.
10-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс хөдөө нутгийн боловсролын ажлыг маш чухал байранд тавьж их ажил хийсэн юм байна. Төрийн зөвлөл шинээр нэмэгдүүлсэн боловсролын зардлыг голцуу хөдөө нутагт зориулах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан учраас хөдөө нутгийн боловсролын ажил үйлэс их эрчимжсэн юм байна.
2005 оны сүүлчээр төрийн зөвлөл мөн хөдөө нутгийн заавал сургах боловсролын зардлын баталгааны механизмд өөрчилөлт хийж, энэ талын зардлыг олон нийтийн санхүүгий баталгааны хүрээнд хамруулсан байна. Эдгээр арга хэмжээ нь хөдөө нутгийн заавал сургах боловсролын ажилд үндсэн өөрчлөлт гаргах болно гэж мэргэжилтэд үзэж байна.
1 2
|