• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-07 15:00:47    
Боловсролын сайд боловсролын тухай ярив

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын дунд зэргийн ажил мэргэжлийн боловсрол их хөгжиж, өндөр зэргийн дунд сургуулийн цар хүрээ өргөжсөн байна. 2005 онд дунд зэргийн ажил мэргэжлийн сургуульд сурч байгаа хүүхэд 6 сая 640 мянга гаруйд хүрч, анх зэргийн дунд сургуулиас өндөр зэргийн дунд сургуульд орж байгаа хүүхэд 15 хувь гаруйгаар нэмэгдсэн юм байна.

     2005 онд Хятадын төрөл бүрийн их дээд сургуульд сурч байгаа оюутдын тоо 23 саяд хүрч, өндөр зэргийн дунд сургуулиас их дээд сургуульд орж байгаа хэмжээ 21 хувьд хүрч, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрдөг хэмжээнд хүрсэн юм байна.

     Сайд Жөү Жи мөн 11-р таван жилийн төлөвлөгөөний хугацаандах Хятадын боловсролын ажил үйлсийн төлөвлөгөө, гол гол зорилтыг танилцуулав.

     11-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд 9 жилийн заавал сургах боловсролыг түгэмэлжүүлэн бэхжүүлэх, ажил мэргэжлийн боловсролыг ихээр хөгжүүлэх, дээд боловсролын яс чанарыг дээшлүүлэх явдлаар гол зорилт болгож, боловсролын ажил үйлсийг бүх талаар, зохицонгуй, тогтвортой хөгжүүлнэ гэж тэрээр хэлсэн байна.

     Бодитой зорилт гэвэл, 9 жилийн заавал сургах боловсролыг түгэмэлжүүлж, үүнд хамрагдах хүн амын хэмжээг 100 хувьд дүхүүлнэ. Анх зэргийн дунд сургуулиас өндөр зэргийн дунд сургуульд орох хэмжээг 80 хувьд хүргэхээр чармайна. Их дээд сургуульд орох хэмжээг 25 хувьд хүргэнэ. Сурах дуртай нийгэм байгуулах талаар үе шатны ахицтай болох эдгээр болно.


1  2