• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-08 20:43:03    
Хятад Монгол хоёр орны эрдэмтэд монгол ардын аман зохиолын судалгааны салбарт нягт хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио


2005 оны 12-р сард Доктор, дэд профессор Ц.Цэцэнбат Хөхнуур
мужид нэрт туульч Хуягт настантай хамт байгаа нь

     Доктор, дэд профессор, Хэрийд овогтой Цэрэндоржийн Цэцэнбат 1963 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улаанхад хот (уулын Зуун-уд аймаг)-ын Баарин баруун хошуунд төрсөн. Нутагтаа бага сургууль, анх зэргийн дунд сургууль төгсөөд, дараа нь Улаанхадын Монгол Үндэстний Өндөр Зэргийн Дунд Сургуульд 2 жил суралцжээ. 1981—1985 онд Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн монгол хэл, утга зохиолын үндсэн ангид 4 жил суралцаж, 1985—1988 онд уг сургуульд ардын аман зохиол судлалын чиглэлээр магистерын зэрэгт горилогч аспиратаар 3 жил суралцаж төгсөөд, 1988—1995 оныг хүртэл Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы төв Өрөмч хотод Шиньжянийн Багшийн Их Сургуулийн монгол хэл, утга зохиолын үндсэн ангид 7 жил багшилсан байна. 1995—1998 онд Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академид профессор Ринчендоржид шавь орж, докторантаар 3 жил суралцаж, 1998 онд докторын зэрэг хамгаалаад, уг академийн Үндэстний Цөөнхийн Утга Зохиолын Хүрээлэнд үлдэн ажиллажээ.

     Энэ хугацаанд монгол ардын аман зохиолын чиглэлээр суралцаж судалгаа шинжилгээний олон ажил хийсэн юм. Одоо гэхэд "Жангар болон Монгол үндэстний шашин шүтлэг" хэмээх эрдэм шинжилгээний тусгай сэдэвт 1 том бүтээл, хэдэн 10 өгүүллийг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлсэн байна. 2000 оны 10-р сард "Жангар болон Монгол үндэстний шашин шүтлэг" ном нь Хү Шэн нэрэмжит бүх Хятадын хэмжээний эрдэм шинжилгээний 5 шилдэг бүтээлийн нэгээр шалгарч том шагнал хүртжээ. Доктор, дэд профессор Ц.Цэцэнбат өнгөрсөнд монгол ардын аман зохиолын дотроос туулийн талаар голцуу судалгаа шинжилгээ хийж байсан бол, одоо хуурын үлгэр үү анхаарлаа шилжүүлж, сүүлийн 2 хоёр жилд Зарууд, Хорчин баруун гарын дунд хошуу, Хорчин зүүн гарын дунд хошуу, Ар хорчин хошуу, Баарин баруун хошуу зэрэг орон нутгуудаар аман зохиол цуглуулга хийж 20—30-аад хуурчдыг сурвалжилж, тэдний хэлдэг үлгэрүүдийн талаар 700 гаруй цагийгн бичлэг хийж авсан байна.

----------------------------------------------------------------------

     Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны соёлын салбар дахь харилцаа холбоо цаашид эрчимжихийн хирээр, хоёр орны эрдэм шинжилгээий салбарынхны солилцоо, хамтын ажиллагаа ч улмаар ахиж байна. Монгол ардын аман зохиолын шинжилгээ судалгааны талаар Хятад Монгол хоёр орны эрдэмтдийн хийж байгаа солилцоо, хамтын ажиллагааны байдлыг ойлгох зорилгоор Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар саяхан Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Үндэстний Цөөнхийн Утга Зохиолын Хүрээлэнгийн монгол утга зохиол судлах тасгийн дэд дарга, доктор, дэд профессор Цэрэндоржийн Цэцэнбатыг сурвалжилсан юм.

     Сурвалжлагч: Сүүлийн үед аман зохиол цуглуулгын ажлаар та орон нутгуудаар явсан уу?

     Доктор, дэд профессор Ц.Цэцэнбат: Туулийн судалгааны сэдвээр би саяхан Хөхнуурын Хайшигийн Монгол, Түвд өөртөө засах жөүд хүрч, тэндэийн монголчуудын дунд уламжлагдаж байгаа туулийн талаар шинжилгээ цуглуулга хийсэн. Хөхнуурын монголчууд бол манай Монгол үндэстний Ойрд монголчуудын чухал нэгэн салбар юм. Ойрд монголчуудын туульс нь монгол туульсын зохиолын дотор маш чухал байр эзэлдэг. Шинжянгийн монгол тууль, халимагийн монгол тууль, Монгол Улсын баруун хэсгийн Ойрдын монгол туультай зэрэгцүүлж үзвэл, Хөхнуур тууль нь бас өөрийнхөө өвөрмөц онцлогтой юм. Өөр газрын туульчид эсэн мэнд байгаа нь тун цөөрсөн байтал, Хөхнуурт харин туульчид нэлээд байна. Тэдний хэлдэг үлгэр туулийг өнгөрсөнд хүмүүс эдий төдий цуглуулсан зүйл байгаа ч гэсэн, бүрэн бүтэн цуглуулсан зүйл маш ховорхон байна. Олонхидоо цагийн харгаанаас юм уу ямар нэгэн шалтгаанаас болоод нэг хоёр үлгэр юм уу нэг туулийн хэсэг бусгийг нь л тэмдэглэж авсан байдалтай байсан. Энэ удаа сар шахам тэнд сууж, 4 туульчтай уулзаж, түүний дотрос 2 туулчийнх нь хэлдэг үлгэр туулийг нэлээд нухацтайхан бичиж авсан.

     Сурвалжлагч: Ямар ямар сонирхолтой туулиуд олсон бэ?

     Доктор, дэд профессор Ц.Цэцэнбат: Үүнд өнгөрсөнд хүмүүсийн тэмдэглэж авсан туулиуд байгаас гадна бас хүмүүсийн ерөөс тэмдэглэж аваагүй байсан хэдэн туулийг тэмдэглэж авлаа. Жишээлбэл "Дулгаан буян эрдэнэ", "Арван настай Авааянсан баатар", "Арван гэрван настай Авааванчин баатар" гэх зэрэг урт урт туулиудын талаар 10-аадыг бичиж авсан. Одоо гэхэд монгол туульчдын зонхилох нь өтлөх нь өтлөөд хамгийн залуу гэх нь ч энэ жил 60 гарсан, хамгийн ахмад нь бас 85 өндөр насны давааг даваж байна. Ийм настай улсууд чинь хэзээ гэхийн завгүй биднээсээ холдоод явна шүү дээ, түүнээс нь өмнө нь завдаж тэдний ой цээжинд байгаа соёолын содон өв—туулиудыг үлдээж авах нь манд тулгам шаардагдаж байгаа үүрэг зорилт болоод байна. Энэ удаа би хөхнуурт очоод сурвалжилсан 4 туулчийн маань дотор, 1934 онд төрсөн Хуягт настныг би 2005 онд 72 насантай байхад нь сурвалжилсан. Түүний биеийн байдал тухайн үед маш тааруухан байсан тулд, бид хоёр 3 удаа уулзаж орьд хожид 6 цаг гахуй мунгинаж байж сая 3 цагийн л бичлэг хийсэн. 2005 оны 12-р сарын 15-нд би Бээжинд харьж ирснийхээ дараахан, 17-ны өглөө нь Хуягт настан аз бусаар нас барсан чимээг авсан. Тэдний хэлсэн туулийг амжиж тэмдэглэж авсандаа би нэг талаар биеэ тайтгаруулах боловч бас түүнээс өмнө түүний эрүүл эсэн байсан үед нь очиж, бүрэн амжиж тэмдэглэж авч чадсангүйдээ их харамсаж явдаг юм.

1  2