• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-08 20:43:03    
Хятад Монгол хоёр орны эрдэмтэд монгол ардын аман зохиолын судалгааны салбарт нягт хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио


2005 оны 12-р сард Доктор, дэд профессор Ц.Цэцэнбат Хөхнуур
мужид нэрт туульч Нямаа настантай хамт байгаа нь

     Суравалжлагч: Сүүлийн жилүүдэд материал цуглуулга, эрдэм шинжилгээний ном зохиол бичнээс гадна бас эрдэм шинжилгээний хурал цуглаан юм уу эрдэм шинжилгээний шугмаар та аль аль улс орнудаар явсан бэ?

     Доктор, дэд профессор Ц.Цэцэнбат: Голцуу манай хойт хөрш Монгол улсаар явж байсан. Манай эрдэм шинжилгээний айчлалтууд ч мөн гол нь Монгол улсын хооронд явагддаж байгаа юм. Жишээлбэл хуурын үлгэр Өвөр Монголын зүүн нутгуудаас Монгол улс хүртэл төгөж тархан дэлгэрсэн. Монгол улсад энэ талаар нэн их цуглуулга хийсэн байдаг. Уул нь бид Хорчин, Заруудаар цуглуулга бичлэг хийхээс өмнө, Монгол улсын эрдэмтдийн хийсэн цуглуулгын материал хэрэглэгдэхүүн хамгийн их байсан юм. 2004 онд бид 1000-аад цагийн бичлэг хийж авсны дараа сая Монгол улсын эрдэмтэдийн цуглуулга нь хоёрдугаар байранд орсон байдалтай. Монгол улсын эрдэмтдийн цуглуулга нь юугаараа үнэ цэнэтэй байна гэвэл, тэдний бичлэг хийсэн цаг нь нэлээд эрт, манай хувилж авчирсан зүйлүүд бол Сампилдэндэв багшийн 1973 онд бичлэг хийж авсан зохиолуудын хэсэг нь болно. Түүнээс өмнө нь 1967 он юм уу түүнээс ч урьд нь Цэрэнсодном багш бас нэлээд цуглуулга хийсэн юм.

     Сурвалжлагч: Монгол улсын эрдэмтдийн хэвлүүлсэн "Ардын аман зохиолын чуулган" гэдэг том бүтээл гарсныг бид мэднэ. Сампилдэндэв багшийн цуглуулсан гэж тэр номыг хэлж байгаа уу?

     Доктор, дэд профессор Ц.Цэцэнбат: Тэр номд олон хүний цуглуулга багтан орсон юм.

     Сурвалжлагч: Та бол монгол ардын аман зохиол ялангуяа туулийн талаар ихээхэн ажил хийж, эрдэм шинжилгээний их олон өгүүлэл, ном зохиол бичсэн. Одоо манай Хятад улсад монгол ардын аман зохиол түүний дотроос тууль, хуурын үлгэрийн талаархи судалгааны байдал ямархүү байна? Монгол улсад энэ ажил бас ямар түвшинд явагдаж байгаа вэ? Хоёр орны эрдэмтдийн энэ салбар дахь судалга шинжилгээ нь өөр өөрийн ямар ямар давуу талтай, онцлогтой гэж та ойлгож байна вэ?

     Доктор, дэд профессор Ц.Цэцэнбат: Би урьдаар хуурын үлгэрийн талаар ярья. Хуурын үлгэр нь манай Өвөр Монголын зүүн нутагт үүсч хөгжөөд бусад газар нутагт дэлгэрч тархсан урлагийн ийм нэгэн хэлбэр юм. Одоо ч гэсэн, зүүн нутгийн монголчуудын дотор, 100 гаруй хуурч байж, хуурын үлгэрийн уламжлал тасраагүй үргэлжилсээр байна. Бусад газар нутагт хуурчид байсан, хуурын үлгэр ч байсан, гэхдээ одоо гэхэд бараггүй болохдоо дөхөж байна.

     Сурвалжлагч: Зарим хүн хуурын үлгэрийг бэнсний үлгэрээс үүсэлтэй гэж хэлдэг, та үүнтэй үзэлт нэгдэх үү?

     Доктор, дэд профессор Ц.Цэцэнбат: хуурын үлгэрийн эх үүсвэрийг зарим эрдэмтэн 4 талаас өгүүлсэн байдаг, үүнийг би зөшөөрдөг. Нэгд, Монгол үндэстний уламжлалт туулийг, хоёрт, монгол ардын үлгэрт дууг, гуравд, Монгол үндэстний зарим түүхэн үлгэрүүдийг, дөрөвд, хятад гаралтай юм уу бэнсний үлгэрийг хуурдаж хэлснээс үүсэн юм. Гэхдээ мөн тэр хятад гаралтай үлгэр хэмээгдсэн тэр нэг хэсэг үлгэрийн дотор нь бас нэлээд хэсэг нь монгол хуурчдын өөрөө зохиосон үлгэрүүд байгаа юм. Жишээлбэл, Тан улсын таван жуаний үлгэр гэх мэтийн үлгэрүүд бий.

     Сурвалжлагч: Монгол нутагт дэлгэрсэн бэнсний зарим үлгэрийг хятад эх дээрээ одоо үгүй болсон гэдэг дээ.
     Доктор, дэд профессор Ц.Цэцэнбат: Тийм ээ. Одоо болтол бэнсний үлгэрийн зохиолын зонхилох эхийг нь хятад хэлэн дээрээс нь олоогүй. Ардын дунд улажлагдсан ярианд, Хорчны Морийн сүмийн нэг эрдэмтэй лам Эрдэнэ-төгөс зохиолоо гэлцдэг. Энэ бол ортой үг биш байх аа гэж би боддог юм. Ингээд үзвэл, хуурын үлгэр нь ихээнх байдалд монгол хуурчдын өөрийнх нь уран бүтээл болохоос биш харин Хятад үндэстний юм биш ээ гэж хэлэх ёстой. Хэдийгээр Хятад үндэстний зохиосон тэр үлгэрийн бэнсийг эх болгож, монгол хуурчид хэлсэн байна гэдэг боловч, хуурдаж хэлэх тэр явцдаа монгол хуурч нар өөрийнхөө уран санааг түүнд шингээж оруулсан байдаг юм. Тийм учраас түүнийг манай үндэстнийхээ аман зохиолын чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болгон судлах явдал бол манай үндэстний уран зохиолын судалгаанаар зогсохгүй, үндэстнүүдийн хоорондох соёлын солилцооны асуудлыг судлахад ч маш их ач холбогдолтой байдаг.

     Сурвалжлагч: Энэ судалгаа шинжилгэний ажил Хятад улсад ямархүү байдалтай хийгдэж байгаа бол?

     Доктор, дэд профессор Ц.Цэцэнбат: Өвөр Монголыг хуурын үлгэрийн эх нутаг нь гэж хэлэх ёсотой, гэхдээ түүнийг судалсан нь бусдаас хоцорч эхэлсэн байдалтай. Жишээлбэл Орос, Монголын зарим эрдэмтэн нар манаас хол өмнө энэ ажлыг эхлүүлсэн юм. Үүнд Рифтин, Никлюдов, Цэцэнсоном, Сампилдэндэв нарын зэрэг хүмүүсийг жишээлэн өгүүлж болно. Тэдний эрдэм шинжилгээний талаар хийсэн цуглуулга нь ч манайхаас эрт байдаг. Бидэнд хуурын үлгэрийн материал олон байлаа гэсэн ч тэр нь орон нутгийн радио хорооны утга урлагийн программын нэвтрүүлэгт хэрэглэж байсан зүйлүүд болохоор эрдэм шинжилгээний ач холбогдолоор бага байдаг юм. Гэхдээ Монгол улсын эрдэмтдийн цуглуулсан зүлс нь манай цуглуулгатай адилгүй байдаг. Тэднийх эрдэм шинжилгээний ач холбогдлоороо манайхаас их байдаг юм.

     Энэ байдлын талаар орчмын жилүүдээс Хятад улсад зарим зарим өөрчлөлтүүд гарч байна. Хятад улсад зарим залуу эрдэмтэд жишээлбэл Бээжин Их Сургуулийн Дулаан, Төвийн Үндэстний Их Сургуулийн Цогт, үүнээс гадна Өвөр Монголд бас нэлээд хэдэн залуу эрдэмтэд хуурын үлгэрийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байна. Энэ 2 жилээс манай тасгийн би, Начин хуурын үлгэрийн судалгаа руу эхлээд орж байна. Одоо манд хамгийн чухал шаардагдаж байгаа нь хуурчдыг эрэн сурвалжилж, тэдний хэлдэг үлгэрүүдийг газар дээр нь бичлэг хийж аваад эрдэм шинжилгээний эх хэрэглэгдэхүүнийг үлдээж авах явдал юм.

     Сурвалжлагч: Та сая ярьлаа. Хуурын үлгэр бол манай Өвөр Монгол ялангуяа зүүн нутгаар их уламжлагдан дэлгэрсэн аман зохиолын нэг төрөл зүйл. Ер нь Монгол улсад аман зохиолын энэ төрөл ямархүү маягаар уламжлагдсан, судалгаа шинжилгээний ажил хир явагдсан бэ?

     Доктор, дэд профессор Ц. Цэцэнбат: Монгол улсын хуурын үлгэрийн зонхилох нь бүр Өвөр Монголоос, зүүн нутгаас уламжлан хүрсэн зүйлүүд болно, бас эндэхийн хуурчид тэнд хүрээд хуурын үлгэрийг уламжилсан байдалтай юм. Монгол улсын Дорнод аймаг зэрэг нутгаар хуурчид байлаа гэдэг. Өнгөрсөн зууны 60—70-аад оны үеэр Номын хүрд, Сайн-өлзий гэх зэрэг хуурчдаас Рифтин, Никлюдов, Цэцэнсодном, Сампиддэндэв нарын зэрэг эрдэмтэд хэдэн зуун цагийн бичлэг хийж авсан. Гэхдээ Өвөр Монголын зүүн нутгийн аялгуу болон халх аялгуу нь хоорондоо маш их зөрөөтэй байдгийн улмаас тэдний тэнд эрдэм шинжилгээний эх хэрэглэгдэхүүнээ сайхан цуглуусан боловч түүнээ бүрэн буулгаж эрдэм шинжилгээний ажлаа гүнзгийрүүлж чадсаагүй байна. Гэхдээ Монгол улсын эрдэмтэд бас энэ талаар нэлээд дорвитой өгүүлэл зохиол нийтлүүлсэн юм. Үүнд "Сүн улсын хүйтэн уулын бичиг" Монголд амаар тархан дэлгэрсэнтэй холбоотой ийм сонирхолтой өгүүлэлүүдийг Цэцэнсодном нарын зэрэг багш нар бичиж байсан.

     Сурвалжлагч: Таны хүрээлэн болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, их сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд байгуулсан уу? Одоо эрдэм шинжилгээний талаар ямар ямар ажлуудыг хийж байгаа вэ?

     Доктор, дэд профессор Ц. Цэцэнбат: Манай хоёх академийн хооронд уулаасаа эрдэм шинжилгээний солилцооны журамтай байсан. Одоо, хоёр орны академи хоорондын гэрээгээр 2007 оны 12-р 30-ныг хүртэл бид тэдэнд бас 1 хувь буулгаж өгөх ёстой байна. Энэ ажил өнөө ид дундаа явагдсаар байна. Хоёр академийн хооронд бас хамтран ажиллах, эрдэм шинжилгээний солилцоо өрнүүлэх хүрээнд 2005 онд гэрээ хэлэлцээр тохиролцсон юм. 2004 оны 7—8-р сард би Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл, Зохиолын Хүрээлэнд хүрч, 1973 оны үеэр Сампилдэндэв багшийн бичиж авсан хуурын үлгэрийн бичилгийн зармыг нь хувилж авчирсан юм. Ирэх хэдэн жилд дээр дурдсан гэрээ хэлэлцээрийн дагуу, бид Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн хэл, утга зохиолын хүрээлэнтэй нэлээд олон талар хамтран ажиллая гэж бодож байна. Үүний дотроос зарим ажлыг нь нэгэнт эхлүүлээд байна. Жишээлбэл хуурын үлгэрийн материалыг хоёр улсад бичлгээс буулгаж үсэг бичгийн хэлбэрт оруулах, түүнээс нэг нэгэндээ хувилж өгөх, түүнийг хоёр оронд хэвлүүлэх зэрэг ажлуудын талаар хамтран ажиллаад байгаа юм ээ. Нэгдүгээр үе шатны ажлыг 2007 онд дуусгах төлөвлөгөөтэй байна. \Сурвалжлагч: О.Дарамбазар\


1  2