• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-10 15:45:27    
Бээжингийн олимпийн талбай ордны байгуулалт эрчтэй явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн баруун хойт дүүрэгд орших 2008 оны зуны олимпийн унадаг дугуйн спортын ордоны болд бүтцийг гагнах ажил сүүлийн үед амжилттай дууссан байна. Барилгын газрын эргэн тойронд том уриа лоозон илэрхий байранд өлгөгдөж, аюулгүй байдал, чанар чинсаа, ажлын хугацааг батлахыг олон ажилчинд цаг ямагт сануулж байгаа юм.

     Ажлын хугацаа нь Бээжинд авч хэлбэл тэргүүн чухал юм. 2004 оны Афины олимпийн бэлтгэл ажилд гарсан барилгын хугацаа хойшлогдсон асуудлаас болгомжлохын тулд Бээжингийн засгийн газраас өргөн хэмжээний бүтээн байгуулалтын халуун өрнөлийг явуулж, 2008 оны 8-р сарын 8-наас өмнө товолсон хугацаанд барилгаа дуусгахыг баталсан байна.

     Бээжингийн олимпийг зохион байгуулах хорооны хэвлэл мэдээллийн газрын дарга Сүнь Вэйжя хэлэхдээ, бүх тэмцээний заал тайбайн байгуулалт төлөвлөгөө ёсоор явагдаж байна. 2007 онд бүх барилгаа дуусгаж, туршилтын тэмцээн явуулахад итгэл төгөлдөр байна гэжээ.

     Бээжин хот товолсон хугацаанд бүх барилгын ажлаа дуусгаж чадвал энэ нь даруй олимпийн зориг санааны бодитой илрэл юм. Грекийн засгийн газар 2004 оны олимпийг бэлтгэхийн тулд 14 тэрбум ам доллар зарцуулсан байна. Лондон хот 2012 оны олимпийн дэд бүтцийн байгуулалтад 16 тэрбум ам доллар оруулахыг уриалж байна. Бээжин хотын Олимпийн талбай ордон болон хотын дэд бүтцийн байгуулалтад харин 38 тэрбум ам даллар зарцуулах юм байна.

1  2  3