9000 үзэгчдийн суудалтай Бээжингийн буудлагын ордон нь байгуулагдаж байгаа барилга юм. Тэр нь Бээжин хотын баруун хэсгээр оршиж байна. Олимпийн наадмын зонхилох буудлагын төрлийг энд явуулах бөгөөд ирэх жилийн 3 сард бариж дуусгахаар төлөвлөж байна.
Үүнээс гадна Бээжин хотод байгуулагдаж байгаа нь үндэсний биеийн тамирын талбай болон усанд сэлэх төв багтаж байна. Энэ хоёр том барилгыг бүр ирэх жилд дуусгахаар төлөвлөж буй.
Үндэсний биеийн тамирын талбай нь дэлхий нийтийн анхаарлын төвт орж байгаа юм. Яагаад гэхлээр 2008 оны Бээжингийн олимпийн нээлт хаалтын ёслолыг бүр энд хийх болно. 91 мянган үзэгчдийн багтаамжтай энэ талбайг Швейцарын мэргэжилтэн зохион төлөвлсөн юм. Хамгийн гол нь энэ талбайны гадар хэлбэрийн дизейн нь маш сонирхолтой, цагаан болд хоолойнуудыг сүлжилдэн угсарсан учраас гаднаас хараад яг л шувууны үүр мэд харагддаг.
Үндэсний усанд сэлэх төвийн гадар хэлбэр нь цэнхэн тунглаг өнгтөй босоо дөрвөлжин биет юм. энэ нь усан бөмбөглигийн бүтцийг дууриаж зохиожээ.
Бээжин хотын түргэн хөгжил болон эрч хүчтэй эдийн засаг нь олимпид бас зарим асуудал учруулсан байна. 2008 оны зун болохоос өмнө бээжингийн орчин тойрны бохирдол болон зам харилцааны түгжрэлтэй байдлыг зохицуулах нь зохион байгуулагчдын гол анхаарч байгаа асуудал юм. Тухайн үед 500 мянгаас 800 мянган гадаадын хүн Бээжинд ирж болзошгүй.
Бээжингийн олимпийг зохион байгуулах хорооны хариуцлагатан хэлэхдээ, олимпийн бэлтгэл ажиллагаа эрчтэй явагдахын хирээр засгийн газраас байгаль орчныг хамгаалах ажлаа эрчимжүүлэх бөгөөд Бээжин хотын агаар мандлын бохирдол нь өнгөрсөн зууны 90-ээд оноос нааш илт сайжирсан гэжээ. 1 2 3
|