• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-10 15:56:40    
Бээжинд хориод настай гэрийн эзэн олон болж байна

Хятадын Олон Улсын Радио

     Ажил, байр, машин нь өнөөгийн хүмүүсийн аман уншилга шахуу үг болж байна.Мэдээж, дөнгөж сургууль төгөссөн хүмүүст авч хэлбэл ажлын байраар хангагдах нь хамгийн чухал юм. Тогтвортой ажил олсон нөхцөлд оршин суух орон сууцтай болох нь яаралтай зохицуулах асуудал болох нь гарцаагүй. Ялангуяа байрны үнэ өдрөөс өдөр өсч байгаа Бээжин хотод эрт нэгэн өдөр өөрийн гэсэн орон байртай болох нь хожисон хэрэг болж байгаа юм.Холыг буу хэл, манай радиогийн дэргэд байдаг "Юуань ян шань шүй "хороололыг хэлэхэд, 2003 онд квадрат метэр бүрд 4200 юуань байсан бол өнөө өсөөд 6000 гаруй юуань болсон байна. 100 квадрат метр байраар жишээлж үзвэл 2003 онд авах болон өнөө авах нь доор хаяж 180 мянган юань зөрнө. Хэдэн жилийн цалин гэж бодоорой.

     Үнэхээр, хотонд байгаа мөртлөө метрогоос ойрхон, зам харилцаа дөхөм байдаг энэ талаас хэлбэл квадрат метр бүрд 4200 юуань гэдэг чинь маш хямдхан үнэ шүү. Сүүлийн жилүүдэд хятад улс орон сууцын өөрчлөлт хийснээс нааш байгууллага нэгж ажилтаддаа байр хувиарлахаа болиж, олон төрлийн нөхвөр өгөх юм уу зээл өгөх аргаар хувь хүний байр авахыг урамшүүлсэн байна.

     Учир иймээс, ялангуяа 2000 оноос нааш нэн олон хүн нарийн тооцоо хийж, аль хэмнэлтэй аргаар сэтгэл ханамжтай байр авахаа сонгож эхэлсэн байна. Үүний дотор төнгөж хорь гарч байгаа залуучуудын байр авах нь Бээжингийн нэгэн тод онцлог болжээ. Тэд ажлын байранд гараад удаагүй боловч шинэ байрны эзэн нь болсон байна.

1  2  3  4