• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-10 15:56:40    
Бээжинд хориод настай гэрийн эзэн олон болж байна

Хятадын Олон Улсын Радио

     Юуны өмнө 22 настай Хоэ Биньтай танилцъя. Өнөө нэгэнт 100 квадрат метр талбайтай 3 өрөө байрны эзэн нь болсон байна. Хүмүүсийн бодолд энэ насны залуучууд нь бөмбөгний заал талбай юм уу, интернетийн барт тоглох нас юм, ингэж эрт томоо орсон нь маш цөөн байдаг. Яахлаар ийм залуугаас байр авах бодолтой болсон вэ гэж сэтгүүлч асуухад тогтвортой орон сууцтай болмонжин нэгэн сэтгэлээр ажилдаа шуудаж чадна гэсэн байна.

     Хоэ Бинь Бээжингийн өмнөд хэсгийн Фан жуаны нэгэн компанип ажилладаг. Тэрээр ажлжилд ороод хоёрхон жил болж байгаа хэдий ч ажлын өндөр амжилтаар компанийн зах зээлийн хариуцлагатан болсон байна. Нэг жилийн өмнө байр авсан байдлаа эрэгцүүлэхэд тэрээр гүн сэтгэгдэлтэй байлаа. Тэрээр хэлэхдээ, багаасаа аав ээжтэйгээ 15 квадрат метртэй өрөөнд шахалцаж, гэр бүлийнхний амьдрал маш дөхөмгүй байлаа. Тэр үед нүүрс түлж өвлийг өнгрүүлдэг учраас нэг удаа гэрээрээ нүүрсэн хийд цохигдож,амь насаа алдах шахсан юм. Энэ хэргээс хойш том болсныхоо дараа хамгийн түрүүнд байртай больё гэж хатуу бодсон байлаа.

1  2  3  4