• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-15 16:58:08    
БНХАУ-ын улс төр, эдийн засгийн амьдралын хувьд дэлхий нийтийн анхааралыг татсан хоёр чуулганы тухай

Хятадын Олон Улсын Радио

     Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын улс төр, эдийн засгийн амьдралын хувьд дэлхий нийтийн анхааралыг татсан өдрүүд байлаа. Учир юун гэвэл Хятадын төрийн эрх барих дээд байгууллага-БХАТИХ-ын жил дутмын ээлжит чуулган УТЗЗ-ын ээлжит чуулган тус тус чуулж, Засгийн газрынхаа өнгөрсөн оны ажлын тайлан болон улс орноо хөгжүүлэх 11-р таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ. Энэ томоохон үйл явдлыг дотоод, гадаадын 26ОО гаруй сэтгүүлчид сурвалжлаж улс орондоо болон дэлхий нийтэд мэдээллээ. Сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа Хятад орны хөгжлийг дэлхий нийтээр сонирхон харж байгааг үүнээс ойлгож болно Үнэхээр ч одоо дэлхийд хөгжиж байгаа орнуудаас Хятад улс цор ганцаараа эдийн засаг, санхүү болоод, технологийн өсөлт дэвшилээрээ бусдыг хошуучилж байна.

 

     Хятад улс ХХ зууны 8О-аад оноос эхлэн өөрчлөлт, шинэчлэлт хийж, нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэх шинэ замд орсноос хойш эдийн засаг нь жил дутам есөн хувиар нэмэгдсээр иржээ Гэвч энэ 2О гаруй жилийн түргэн хөгжил нь Хятад орны байгаль орчинд ихээхэн сөрөгөөр нөлөөлж, байгалийн нөөц баялаг маш түргэн багасахад хүргэж ихээхэн өртөг зардал гаргасныг Хятадын Ерөнхий сайд Ван Жябао тавьсан илтгэлдээ онцлон тэмдэглэлээ Тэгэхээр эрчим хүч болон уул урхайн баялагийг их хэмжээгээр ашиглах замаар эдийн засгаа үргэлжлэн өсгөж нэмэгдүүлээд байвал байгалийн баялаг хомсдож,байгаль орчин улам муудах аюул нүүрлэнэ гэдгийг Хятад улсын төр засаг илүүтэй олгож байна Тэгэхээр Хятад улс ирэх таван жилд эдийн засгийн өсөлтийг хангах үйл ажиллагаагаа өөрчлөнө гэж мэдэгдлээ.

1  2