• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-15 16:58:08    
БНХАУ-ын улс төр, эдийн засгийн амьдралын хувьд дэлхий нийтийн анхааралыг татсан хоёр чуулганы тухай

Хятадын Олон Улсын Радио

     Энэ нь юу гэсэн үг бэ гэвэл байгалийн баялагаа ариг гамтай зарцуулж,байгаль орчиныг хамгаалах,хайр гамтай хандах зорилтыг Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүн зэргийн зорилт болгон тодорхойлсоныг сэтгүүлч миний бие онцлон тэмдэглэхийг хүсч байна Аливаа улс орны хөгжил,түүний дотор аж үйлдвэрийн эрчимтэй өсөлт алсыг харсан бодлогогүй бол хүрээлэн буй орчин,өөрөөр хэлбэл байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулдагийг дэлхийн хөгжлийн хол ойрын түүх гэрчлэн харуулсаар байгаа юм. Ер нь Хятад улсын байгаль орчины байдал ямаршуу байгаа талаар би дараачийн нэвтрүүлэгээрээ сонсогч та бүхэнд товч боловч танилцуулана гэдгээ хэлэх байна.

     Хятадын Засгийн газар ирэх таван жилд жил дутмын эдийн засгийн өсөлтөө 7,5 хувьд барихаар төлөвлөж байгаа нь дээр миний өгүүлсэн байгаль орчины асуудалтай нь холбоотой гэж ойлгож болно. Мөн энэ удаагийн чуулганаар хөдөөд шинэ тосгон байгуулах,хот хөдөөгийн ялгааг арилгах,тариачидын аж амжиргааг дээшлүүлэх,шинийг санаачлан бүтээгч орон болох,эрүүл мэнд,боловсролын салбарыг боловсронгуй болгох, хүн ардаа чинээлэг амьдралтай болгохыг нэн чухалчлах зэрэг зорилтуудыг дэвшүүллээ Дээрхи зорилтууд нь нэг ёсондоо БНХАУ-ын цаашидын хөгжлийн маш өргөн дэлгэр мөрийн хөтөлбөр бөгөөд ихээхэн гүнгүнзгий агууллагатай юм . Энэ бүхэн нь Хятад улсын дарга Ху Жинь То-гийн тэмдэглэн хэлсэнчлэн Хятадын бүх ард иргэдэд улс орны хөгжлийн үр шимийг адилхан хүртэх боломжийг хангахад зориулагдаж байна.

     ... БНХАУ энх тайванаар зэрэгцэн орших таван зарчимын үндсэн дээр дэлхийн бүх улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж,энхийн хөгжлийн чиг шугамаа тууштай баримтлана гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябао Чуулган дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглээд ардчилал,шудрага ёсны үндсэн дээр тэгш эрх,харилцан ашигтай байх үндсэн дээр дэлхий дахины болон бүс нутгийн үйл хэрэгт дипломат үйл ажиллагаагаа эрчимжүүлж,шинэ шатанд гаргана,Дэлхийн бүх улс орны ард түмэнтэй энх тайван,найрамдалаа бэхжүүлэх болно гэж онцлон тэмдэглэснийг энд бас дурдах нь зүйтэй боловуу.


1  2