Хүн энэ хорвоод заяаж нялх бага хүүхэд ахуй насандаа ээж аавын асран харгалзахаар өсөн өндийж, том болж эрдэм соёл сурч үйлс бүтээхээр аав ээж ар гэрээс салж алсын замыг зорьдог. Энэ бол хүний ертөнцийн жам ёс. Өнөөдрийн эгэл хүний амьдрал дугаараар та бүхэнд хүсч мөрөөдсөн зүйлээ биелүүлэхийн төлөө өөрийн нутаг Юүнь Нанаас ар газар Бээжинд ирж үйлс бүтээн зүтгэж яваа Ва үндэстний залуу Ай Мангийн үйл явдлаас танилцуулъя.
Тэгшхэн нуруутай Боровтор царайтай, хоёр нүдэндээ галтай цогтой Ва үндэстний бор хүү Ай Ман багаасаа дуунд дур бахтай авьяаслаг юм. Дуулах арга дэм сурахын төлөө 1996 онд тэр Бээжингийн киноны дээд сургуульд шалган орсон байна. Гэвч сурсан мэрэгжил нь санснаас нь гадуур болж жүжигчний ангид оржээ. Хоёр жил суралцсны дараа тэр бусад нөхдийнхөө адил жүжигчин болох чиглэлээр хөгжөөгүй, харин ундаг дугайгаар Бээжингийн гудамжаар давхиж том жижиг баар архины мухлагаар дуулж явжээ. дуу нь хүмүүст таашаагдан өөрийн гэсэн нэг кассет гаргах нь түүний ганц зорилго байлаа. Бээжин бол соёлын өнө удаан хүүхтэй хот. Тэр мөртөө үэдэстэнүүдийн соёл урлаг зэрэгцэн хөгжсөн газар юм. Бээжинд хэрэв үндэстний онцлогтой дуу хөгжим үзэгчид сонсогчдын таашаалыг хүлээхэд хүрвэл тэр нь Хятад даяр өргөнөөр дэлгэрнэ гэснийг Ай Ман ойлгож байдаг юм.
Дуучинд Баарын тавих шаардлагын дагуу Ай Ман нэг үе страдын дуу, ардын дуу, цаашилбал европ мягийн дуулах хэлбэрээр холиж солиж дуулж явжээ. Нэг удаа түүний өөрийн зоихон бүтээсэн ардын дууг нэг нэрт найруулагч сонсоод Ва үндэстнийхээ онцлогтой дууг дуулж, бүр анхны хөдөө хээр дуулж байсан үеийн өөрийн гэсэн авьяасаар дуулахыг түүнд санал болгосон байллаа.
Түүнээс хойш Ай Ман ухаарч, үндэстнийхээ ардын дууны дуулах арга хэлбэрийг судлан зохион бүтээж оролдож эхлэсэн байна.
1 2
|