2000 онд Бартаат аялал сонирхогчдын кулбын нэг эзэн санаандгүй тохиолдолд Ай Мангийн дуулсан дууг сонсоод Юүнь Нань мужийн уулархаг нутагийн хүн гэдгий нь олйгож, түүнийг уг кулбд хээрийн аялалд дагуулагчаар ажиллахыг урьсан байна. Энэ нь уулан нутагт төрж өссөн Ай Мангийн сонирхолд нийцсэн тул китар үүрэн бартаат аялал сонирхогчдын дагуулагчаар ажиллажээ . Тэрээр анги дагуулан бартаа ихтэй уулан хавцил хөдөө хээр аялан явахдаа дуугаа аялуулан явдаг учир бартаат аялал сонирхогчдын дунд түүний дуу өргөн нөлөөтөй болсон байна. 2002 онд тэр өөрийн зохион бүтээсэн таван дууныхаа анхны кассетыг хэвлүүлсэн байна. Олон жилийн турш чармайн зүтгэж, хүсч мөрөөдж байсан зүйл нь биелэгдсэнд тэр тулын ихээр баярлаж билээ.
Өнөө Ай Ман Бээжингийн хойт хэсэгт байрлах нэгэн цэцэрлэгт хүрээлэнд үндэстний өвөрцөч онцлогтой "Ай Мэн Сао Зэнь" гэдэг баар ажиллуулж байна. Баарын засвар чимэглэлийг тэр өөрөө зураг төсөл хийж, Ва үндэстний эртний хадны зураг, модон хэнгэрэг, хулсаар хийсэн чийдэнгийн бүрхүүл, модон хавтасан ширээ, Ва үндэстний уул усны өнгө үзэмжийн зураг зэрэг нь бүр баарын гоёлол чимэглэлийн зүйл болсон байна. Нэн ч баарт нь түүний дуулсан үндэстний өвөрцөм онцлогтой дуу нь хангинаж байдаг болохоор баар нь хүмүүсийн дуу сонирхон тавтай сайхан амран цэнгэлдэх газар болсон байна.
Ай Ман өнөө маш баяртай амьдарч байна. Тэрээр өнөө баар ажиллуулахаас гадна, зав зайгаараа ном уншин мэдлэгээ өргөтгөж, ардын дуу зохион бүтээхийн төлөө жил бүр нутагтаа буцаж ардын дундаас дуу, үлгэр домог эмгэтгэн цуглуулж байдаг. Ардын дунд дахь эдгээр үлгэр домог нь түүнд Ва үндэстний урлагийн үндэслэл хангаж дуу хөгжим зоихон бүтээхэд авьяас билгийг нь хөгжөөж байдаг гэж Ай Ман хэлж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
1 2
|