Шарсан нугас болон халуун тогоог Бээжингийн онцлог амтат хоол идгээний зүйл гэж хэлж болох юм. Гэвч Бээжингийн уламжлалт хоолыг амсаж үзээгүй хүмүүс бол харин эрхбиш хуучин хорооллуудын нарийн гудамжаар явж, хэдэн зуун жилийн түүхэн уламжлалтай орон нутгийн онцлог бүхий хуул зуушуудыг амсаж үзэх хэрэгтэй юм.
Юуны түрүүнд ходоодны хуурга гэж нэг амтат зууш бий. Үүнийг хонь, үхрийн ходоодоор хийдэг байна. Үүнд хэрчлэг, галыг нь тэнцүүлэх хоёр маш чухал байдаг. Нимгэн хэрчиж, түргэн галаар болгодог энэ зушийг идэхэд гуа хэмх идэж байгаа юм шиг пэр пэр гэсэн дуу гардаг. Тийм биш байвал тогоочных нь мэргэжил сайн биш гэсэн үг дээ.
Бээжингийн "Фэн овогтоны хуурга" нэрэмжит 100 жилийн түүхтэй гуанзны хийдэг ийм ходоодны хуурга нь хамгийн их нэртэй байдаг юм. Энэ гуанз Бээжингийн Чянь Мэний нарийн гудамжинд байрладаг. Энэ зуушны мэргэжлийг залгамжилсан 3 дахь үеийн хүн болох Фэн Гуан-жи настан өнөө насан сүүдэр 70 гарсан боловч, мэргэжил маш өндөр тул энэ хоол зуушийг сонирхож очдог хүн олон байдаг юм байна. Зарим нь бүр их хол газраас үүнийг идэх гэж тусгайлан зорьж очдог юм гэнэ. Гэхдээ энэ гаунзны ходоодны хуургаас эвгүй үнэр амт гэж жаахан ч гардаггүй юм.
1 2
|