Бээжингийн хүмүүсийн их идэх дуртай "хурууд" гэж байдаг юм. Хятадаар "хурууд" гэж байгаа боловч энэ нь үнэндээ нэг ёсны хүшээсэн сүү гэх юм уу тараг гэж хэлж боломоор сүүний ээдмэг юм. "Вэй овогтоны хурууд" нэрэмжит гуанз ч зуугаад жилийн түүхтэй болсон байна. 3 дахь үеийн залгамжлагч нь болох Вэй Гуан-лү настан өнөө жил 73 настай. Энэ нь уул нь Хааны ордоны хоолны нэг төрлийн хоол байсан аж. Вэй Гуан-лү настаны өвөө нь Хааны ордоны тогооч байсан найзаасаа энэ мэргэжлийг сурч залгамжилсан байв. Үүнийг хийхдээ түүхий сүүний дотор будаагаар нэрсэн архи жаахан дусаагаад шарах шүүгээ дотор цаг шахам халаагаад гаргаж хөргөгчинд хийж хөргөнө. Хөрөхөөс нь өмнө хатаасан үзэм, долоогоно, самар зэргийг хийвэл бүр сайхан амттай болно. Хятадын эцсийн хаан Пү-и болон түүний дүү Пү-же үүнд их дуртай гэдэг.
Үүнээс гадна, халуун тогоо, буурцагийн шүүс гээд хэлээд барахгүй олон онцлог амтат хоол идгээн байдаг юм. Бээжингийн ийм онцлог хоолууд нь голцуу Чянь Мэний нарийхан гудамжуудаар төвлөрч байдаг юм. 1 2
|