Эрэгтэй эмэгтэй, хүнээр дамжиж танилцах нь найз болж үерхэх хамгийн сайн арга барил биш байж магадгүй. Яалаа ч гэсэн румантик байдлаар дутмаг юм. Гэвч эрэгтэй эмэгтэй танилцахын үндсийг тависан хамгийн чухал арга хэмжээ болох нь зайлшгүй. Эртний эцэг эхийн зааснаар гэр бүл болдог байдлаас чөлөөт ураг хоримыг сурталчилдаг өнөөгийн цагт хүмүүсээр дамжиж танилцах нь эрэгтэй эмэгтэй найзуудын танилцах хамгийн үр ашигтай арга зам юм.
Бээжин охин Фү Дүн 15 дах удаагаа танилцуулсан хүнтэй уулзаж байгаа юм. 22 настайдаа ажлын байранд анх гарсан тэрээр нэгдэх залуутай уулзсанаас 25 наснаас хойших ил нэмэгдэж байгаа уулзах удаад хүртэл тэрээр маш олон явдлуудыг өнгрүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, найз танилцах явцад туранхай нь хулсан мод шиг, бүдүүн нь түүний хоёр дахин байгаа, цалингийн хэмжээ нь гурван оронт тоогоос дөрвөн оронт тоо, нас нь түүнээс нэг нас багаас 8 нас их хүртэл янз янзын хүнтэй уулзсан байна. Бүр л танидаг хүн танилцуулсан учраас очиж очоод найз нөхөд, ээж аавдаа ч хариуцах хэрэгтэй байна гэжээ.
Бээжин хотод Фү Дүн адил ганц бие эрэгтэй эмэгтэй маш олон байдаг. Тэд тогтвротой найзтай болохыг маш хүсч байгаа хэдий ч ажил ихтэй юм уу найзын хүрээ ивчүү байхаас болж, өнөө хүртэл гоонь биеэр явсаар юм. Тэдний өдөр тутмын амьдралд найз танилцуулах нь зайлж болошгүй хүний амьдралын хичээл болсон байна.
Ерийн байдалд найз нөхөд, төрөл садан нь зуучийн эгнээний чухал бүрэлдхүүн юм. Хэн нь ч санаадгүй байж, нэгэн хосын жаргалтай амьдралыг бүрдүүлж болзошгүй. Зэрэгцээ шагмаар замнаж байгаа эрэгтэй эмэгтэй маш олон байдаг. Хэн нэгний хөнгхөн татсанаар соливцох боломж зөндөө байгаа юм.
1 2
|