• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-24 14:56:54    
Найз танилцахыг тал талаас дэмжиж байна

Хятадын Олон Улсын Радио

    Дээр хэлсэн Фү Дүнгээр жишээлэхэд, дунд сургуульд байсан нэг ангийн хүүхэд нь түүнд залгаагаар 4 найз танилцуулсан байна. Харамсалтай нь өнөө хүртэл амжилтад хүрч чадаагүй. Яахав даа, хувь тавилан таараагүй биз. Фү Дүн ч энэ явдлаар маш таагүй байж, найзаа гомдуулсан мэт санаагдаад байдаг.

    Өнөө найз танилцуулах явдал нь хувь хүний төрөл төрөгсдийн хүрээнээс бизнесийн хүрээнд шилжсэн байна. Сүүлийн үед хүмүүсийн сонирхолд нийцсэн маш олон арга хэмжээ гарч байгаа юм. Жишээлбэл ганц биеийн клуб, найз танилцах найрамдлын холбоо, орчин үеийн цахилгаан холбооны хэрэгслээр танилцах зэрэг. Эдгээрийн дунд хамгийн нэртэй нь 8 минутад түргэн уулзах болно. Европ Америкад өргөөнөөр дэлгэрсэн найз танилцах энэ арга нь алс дорнодын Хятадад ч таатай хүлээн авагдсан байна.

     Энэ арга нь гэвэл ажиллагаанд оролцсон хүн бүр 8 ижил бус хүйстэй 8 минут ярилцах болно. Аль сонирхож байгаа зүйлүүдээ түргэн асуусны дараа чамд таалагдсан хүнээ сонгон гаргдаг. Энэ арга нь зарим хүнд таагүй санагдаж байгаа хэдий ч цаг хугацаад хэмнэлтэй мөртлөө өндөр үр ашиг бүхүй арга мөн гэж хэлэхгүй байхын аргагүй юм. Ялангуяа ажил ихтэй, зав чөлөөгөөр муутай залуучуудад таалагдах нь лавтай.

     Хятад улсад өнөө иймэрхүү арга барил маш олон байгаа юм. Жишээлбэл орон нутгийн телевизээр түргэн бүтэх нэвтрүүлэг. Тухайн жил Тайвань, шанхайны программ хүмүүсэд маш таалагдаж байсан юм. Гэхдээ сая олон үзэгчдийн өмнө амраг хонгроо олох гэж бас их хэцүү дээ.

     Энэ жилийн Валинтены баярын үеэр Бээжин хотын фү ли чэн хорооллолын дэрэгдэх сүпэр маркит нэгэн сонирхолтой ажиллагаа зохион явуулсан юм. Тухайлбал ганц бие хэрэглэгч өөрийн бариж байгаа сагстай Ижилхэн сагсыг эрж олбол зохих хөнглөлттөй бөгөөд сарнай цэцгийн бэлгийг хүлээн авч болно. Тухайн үед энэ аргаар танилцсан олон хосууд холбоо барих арга хэлбэрээ үлдээсэн байна. Тэднэрийн дундаас жинхэнэ хос төрж болзошгүй шүү дээ.

     Эцсийн эцэст хэлэхэд, ганц бие эрэгтэй эмэгтэйний гэрлэх явдалд хамгийн их санаа зовдог нь ээж аав юм. Интернетийн сүлжээнд аав ээжийнхээ шахамдлагаар танилцаж байгаа залуучуудыг үзвэл бүх юм ойлгомжтой болно. Үүнээс гадна цэцэрлэгт хүрээлэнд болж байгаа танилцах хурал нь ч Бээжин хотын нэгэн онцлог болж байгаа юм. Энэ хуралд залуучууд очих биш, харин залуучуудын өмнөөс гэрийн ахмад нь очиж, таалагдсан хүнээ сонгох явдал болно. Үнэхээр ч өр өвдмөөр аав ээжийн сэтгэл дээ.


1 2