• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-28 14:49:18    
Ямарч угаалгын нунтаг хэрэглэхгүй угаалгын машин

Хятадын Олон Улсын Радио

    Угаалгын машин хувцас хунарыг цэвэрхэн болгохдоо, юунд түшиглэдэгийг хүн бүхэн бүр мэднэ. Тэр нь даруй угаалгын нунтаг. Гэвч одоо Хятадын зах зээлд борлуулагдаж байгаа угаалгын машин хүмүүсийн энэхүү үзэл бодлыг өөрчлөх болжээ. Ямарч угаалгын нунтаг хэрэглэхгүйгээр хувцас хунарыг нэг л адил угаан цэвэрлэж чадна.

     Угаалгын нунтагт их хэмжээний химийн бодис агуулагдаж, хувцас хунар дээр үлдэж хоцрон хүмүүсийн арьсанд сэтэлт өгч янз янзын өвчнийг үүсэгдэг байна. Үүнээр ч зогсохгүй угаалгын нунтагтай бохир ус ч байгаль орчинд их нөлөө учруулдаг байна.

     Хайр компани угаалгын нунтаг хэрэглэхгүй угаалгын машин судлан гаргахын төлөө зах зээл судлах, судалгааны төв ажиллуулж, борлуулсны дараахь үйлчилгээ, оюуны өмчийн эрхийг хамгаалах газар зэрэг 8 салбар хамтран ажилласан шинийг үүдэх бүлгэм байгуулж, 4 жилийн хүчин чармайлтаар угаалгын нунтаг хэрэглэхгүй угаалгын машинг судлан бүтээсэн юм. Энэхүү 32 төрлийн патентын эрхтэй угаалгын машин нь энгийн угаалгын машинаас 25%-аар илүү цэвэрхэн угааж чадах юм.

     Түүний техникийн чадавх нь сайн байдаг учир уг угаалгын машин энэ оны эхээр Хятад улсын шинжлэх ухаан техникийн тэргүүний шагналыг авч, Хятадын гэр ахуйн цахилгаан барааны салбар дахь уг шагналын авсан цорын ганц бүтээгдэхүүн болсон байна. Уг угаалгын машин нь зах зээлд борлуулагдаж эхэлснээс аваад хэрэглэгчидийн халуун хүрээллийг олж, борлуулаг сайтай байна.

1  2