Хайр компаний угаалгын машин нээн хөгжүүлэх газрын дарга ноён Лүй Пэйши хэлэхдээ,
Уг угаалгын машин нь бүтэц, үндэслэлийн хувьд энгийн угаалгын машинтай бүрмүсэн адилгүй юм. Уг угаалгын машны гол болох эд анги нь цахилгаан задралын корпус болно. Тэр нь хэргэлэгчид угаалгын нунтаг хэрэглэхгүй байдалд хувцас хунарыг цэвэрхэн болгодог юм гэжээ.
Дээд шинэ техникийн бүтээгдэхүүн болсны хувьд уг угаалгын машин нь зах зээлд борлуулагдаж эхэлснээр хүмүүсийн уламжилалт үзэлтийг өөрчлөсөн байна. Хайр компаний ухуулга, дээд шинэ техникийн мэдлэгийн түгээмэлжихийг дагалдан хүмүүс энэхүү угаалгын машинг хүлээн авах болжээ. Гэвч 5000 гаруй юаний үнэ өртөг нь мөн л олонх хэрэглэгчидийн бодолхилох чухалтай асуудал болсон байна. Энгийн угаалгын машинаас нэг хоёр дахин үнэтэйгээр энэ угаалгын машинг худалдан авах нь дэндүү үнэтэй боллоо гэж зарим хүн үзэж байлаа.
Гэвч зарим хүн уг угаалгын машинг хэрэглэж байгаа хүн өөрөө бас данс бодож үзээд ийм угаалгын машин хэрэглэх нь ашигтай гэж үзэж байна. Учир нь уг машинг хэрэглэгснээр угаалгын нунтаг худалдан авах хэрэггүй болох болно. Ингэснээр ус, цахилгаанд ч хэмнэлттэй болно.
Хайр компани уг угаалгын машинг гадаадын олон хүн ч анхаарах болжээ. Саяхан АНУ, Шинэ-Зилант, Сингапур, Япон, Пакистан, Энэтхэг зэрэг 10 гаруй орны бизнесмэн нар Хайр компанитай гэрээ хэлэлцээр тохьролцож, угаалгын нунтаг хэрэглэхгүй уг машинг захиалсан байна. Удалгүй ирээдүйд энэ угаалгын машин гадаадын зах зээлд борлуулагдаж, гадаадын хэрэглэгчид үйлчилэх болно. Монгол улсын хэрэглэгчид ч удалгүй ирээдүйд энэ угаалгын машинг хэрэглэж, өөрийн өдөр тутамын амьдралаа нэн өнгө гялбаатай болгоно гэдэгт бид итгэлтэй байна.
1 2
|