600 гаруй жилийн түүхтэй болж яваа Тяньжинь хотод эртний барилга байгуулалт, түүх соёлын дурсгалт зүйл их байдаг юм.
Күнзийн сүм гэж Хятадын бараг газар болгонд бүр байдаг. Күнзийн сүм нь эрт дээр үедээ хүмүүсийн сэтгэгч, соён гэгээрүүлэгч Күнзийг тахидаг газар байсан бөгөөд олон газрын соёл сургаан хүмүүжлийн хамгийн дээд ордон байсан юм. Бүртгэлээс үзэхэд дэлхийд Күнзийн сүм нийт 2000 гаруй байдаг ба түүний 300 гаруй нь Хятадад байдаг. Тяньжиний Күнзийн сүм бол тэдгээрийн доторхи нэлээд том нэг нь болох юм.
Тяньжиний Күнзийн сүм бол Тяньжинь хотын хамгийн бүрэн бүтнээрээ байгаа бөгөөд хамгийн их цар хэмжээтэй эртний барилга болно. Энэ нь алтан шар дээвэртэй, тулгуур саравчиндаа бүр хээ угалз, сийлбэртэй, уран сайхан хийцтэй юм.
Өнгөрсөнд хүмүүс энэ сүм буюу албанаас эрхэлсэн сургуульд суралцмаанжин улсын шалгалтад оролцож, эрдэмтэн болж, үүний улмаар ноён сууж хэргэмтэн болдог байжээ.
1 2
|