• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-30 14:49:42    
Тяньжиний Күнзийн сүм, Хэнгэргэний асар, Гуандүнгийнхний хурал цуглааны газар

Хятадын Олон Улсын Радио

     Өнөө уг сүм нь сургуулийн үүрэг гүйцэтгэхээ больсон байна. Энд голцуу хүмүүс аялан жуулчилж ирээд үзэн танилцдаг бөгөөд бас Күнзид зориулж тахилга тайлга үйлддэг байна. Энэ газрынхан Күнзид зориулж тахилга тайлга үйлдэхдээ хавар төрсөн өдөр нь болон намар нас барсан өдөрт нь тохиолдуулж, эртний үеийн албаны өмсгөл өмсөж, ерөөл тарни уншиж, доён шатааж, ёслол бүхэндээ гарван гурав ёс удаа сөхрөн мөргөж, ёс ёс наян нэгэн тахилга үйлддэг байна. Үүнд Хятад соёлыг маш их ахуулж байдаг болохоор аянчин жуулчид маш их сонирхдог юм.

     Уг сүмээс ойролцоо бас нэг том барилга бий. Тэр нь бол 14-р зууны Мин улсын эхний үеээр байгуулагдсан Тяньжиний хэнгэргэний асар юм. Хэнгэргэний асар гэхээс үнэндээ энэ нь жүнгийн асар юм. Үүний хоёр ч удаа нурааж мөн хоёр удаа босгож байгаа аж. 1900 онд 8 орны холбоотны цэрэг тяньжинь хотод дүрэн ороод 1901 онд Тяньжинь хотын хэрмийг албаар нураалгахад уг сүм нь үндсэндээ бараг сүйдсэн байжээ. 1912 онд Хятад улс түүнийг сэргээн байгуулахдаа 3 давхартай байсныг нь 5 давхартай болгож, 3 тонн хүрлээр том жүн бүтээж уулын байсан төмөр жүнгийн оронд тавьжээ.

 

     Гуандүнгийнхний хурал цуглааны ордон бол мөн Тяньжиний бас нэг том барилга юм. Үүнийг 300 гаруй жилийн өмнө Гуандүн болон Фүжяний аралжаачид мөнгө гаргаж байгуулсан байлаа. Үүний шийний асар нь маш их нэгтэй юм.


1  2