2008 оны бээжингийн олимпид бэлтгэхийн тулд Хятад улсын олон салбар зүйл зүйлийн арга хэмжээ авч нааштай ажиллаж байгаа юм. Сүүлийн үед хятадын боксын шигшээ баг олон бүрэлдхүүнтэй төлөөлөгчид зохион байгуулж, Итали, Азербайжан, Финляндад олон улсын тэмцээнд оролцохоор мордсон байна. Энэ нь өнгөрсөнд бол маш цөөн тохиолддог ядал юм.
Хятад улсын боксын спорт нь нэлээд буурай тал юм. Өнөгрсөн жил Хятадын мянь янд болсон дэлхийн боксын аврага шалгруулах тэмцээнд хятадын тамирчин Зю Шимин Хятадын өмнөөс анхны алтан медалыг тоссон хэдий ч Хятадын боксын спортын ерөнхий төвшин нь дэлхийн хүчирхэг улсыг бодвол нэлээд зөрөөтөй юм.
Өнгөрсөн жилд Зю Шимин боксын алтан медалыг авахад Хятадын ард түмэн яаж баярлаж байсан вэ, энэ нь Хятад улс боксын тэмцээнд авч байгаа анхны алтан медал шүү дээ. Тухайлбал түүхэнд байгаагүй шинэ амжилт юм. Хятад улсын өөрөө дасгалжуулсан тамирчин энэ амжилтад хүрч байгаа нь уг салбард ихээхэн урамшуулал болжээ. Бокс гэж хэлэхэд Монгол улс нь энэ талаар уламжлалт хүчирхэг орон юм.
Өнгөрсөн жил Монголын олимпийн хорооны дарга задсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хятадад айлчлахдаа, энэ талаар илүүхэн солилцоо хийхийг санал болгож байсан юм. Тэр хэлэхдээ, Монгол улс бөх, жиодоо бөх, боксын талаар нэлээд давуу талтай, ийм болохоор энэ хэдэн төрлөөр Хятадын тамирчинтай хамтарсан бэлтгэл хийхийн зэрэгцээ усан спорт, ширээний тенис зэрэг хятадын хүчирхэг төрөлд Монголын тамирчныг илгэж дасгал хийхийг хүсч байна гэжээ.
1 2
|