Ер нь аль ч салбарын солилцоо нь хир бүтэмжээ дээшлүүлэхэд ашигтай юм. Хятад улсын энэ удаагийн томилсон төлөөлөгчид өнгөрсөн жилийн боксын аврага шалгаруулах тэмцээний 11 адил бусын жинд оролцсон тамирчин, улсын шигшээ багийн 5 дасгалжуулагч багтаж байгаа бөгөөд 25 хоногийн хугацаатай айлчлах болно.
Бээжингийн олимп нээгдэх хүртэл 2 жил гаруйхан хугацаа үлдээд байгаа энэ үеэр уг төлөөлчид томилж байгаа энэ явдал нь мөн Хятадын боксын шигшээ баг 2008 онд өөрийн орондоо зохион явуулж байгаа олимпийн тэмцээнд алт авах шийдвэр зоригийг харуулж байгаа юм.
Хятадын боксын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жан Чуанлян мордхоос өмнө сэтгүүлчид ярилцлага өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, энэ удаа ийм өргөн цар хэмжээтэй төлөөлөгчид илгээж байгаа гол зорилт нь Нэгд, өнгөрсөн өвөл Шенжен хотод хийсэн бэлтгэлийн дүнг шалгаж үзэх гэсэн юм. Хоёрт, гадаадын дасгалжуулагч, тамирчинтай туршлага солилцохоор дамжуулж, энэ спортын тухай ойлголтоо нэмэгдүүлж, хир төшнөө дээшлүүлэхийн төлөө юм гэжээ.
Өнгөрсөн жил Хятадын тамирчин Жю Шимин Кубын нэрт тамирчныг ялсан гол шалтгаан гэвэл өрсөлдөгчийн эмзэг талыг бариж чадсанд оршино. Хятадын тамирчин өөрийн байдалд зохицсон дасгалын арга замыг хайн сүвэгчлэх хэрэгтэй. Олон улсын тэмцээнд нааштай оролцож, тэмцээний дунд бодитой асуудлыг зохицуулж, туршлага хуримтуулах нь хамгийн чухал юм.
Айлчлал дууссаны дараа энэ төлөөлөгчдийн бүх бүрэлдхүүн 4-р сарын сүүлчээр болох бүх хятадын боксын тэмцээнд оролцох бөгөөд Кубын урилгаар Гаванад болох олон улсын аврага шалгаруулах тэмцээнд оролцох болно. Хятадын тамирчин боксын төрөлд нэн их амжилт байгуулахыг хүсэе. 1 2
|