Сүүлийн үед монголын нэг сонин дээр " ханиадтай шувууд ганганан ирж байна" гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна. Энэ нь бас өвөрмөц гарчиг шүү. Нөгөө дуунд гардаг шиг хөмсгөн сарыг дамжин өртөөлөөд, хөвөн үүлсийн сиймхий чиглээд, хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу хөөрөн ниссээр шувууд ирэх боллоо.
Өнгөрсөнд бол ингээд дуулаад догдлоод л байдаг байсан. Одоо чинь шувуу гэвэл айдас хүрэх болсон цаг. Тэр жил Сарс гэж аймшигтай тахал дэлгэрээд арай дарагдсан. Гэтэл нэг их удалгүй шувууны ханиад гэж гайтай өвчин дэлгэрэх боллоо.
Анагаах ухааны нэр нь H5N1 гэдэг вирус л түмэн хүнийг түжигнүүлж, буман амьтныг бужигнуулаад байх болов. Тэгээд тэр ханиад нь бас хүнд халдваралдаг гэнэ шүү. Халдваралхаар барах уу. Цаг даруйд нь дарж авахгүй бол бүр аминд хүрдэг.
Мэрэгжилтэдийн хэлж байгаагаар шувууны ханиад нь өвөл хаврын улиралд амархан дэлгэрдэг юм байна. Харин залуучууд багачуудад халдварлах боломж нь бусад хүнээс илүү байдаг юм байна.
1 2
|