Шувууны ханиадны вирус орсон ундны ус, хувцас хунар, өндөг зэргээр бүр халдваралдаг юм байна. голдуу тахианы баас юм уу өдөөр дамжин халдварладаг болохоор чадахын дотор тахианаас хол явах хэрэгтэй юм. Хэрэв таны тэжээвэр шувуу сүр сүлдгүй болж, өд сөд нь өрвийгээд, ханиагаад, нүд, хамраас нь ус гоожиж байвал ханиадаар өвчилсөн гэдэг нь гарцаагүй юм байна.
Шувууны ханиаднаас сэргийлэхийн тулд та энэ талын мэдлэгийг санаачлагатайгаар эзэмших шаардлагатай. Хэрэв аз бусаар шувууны ханиад хүрвэл нэн даруй эмнэлэг очих хэрэгтэй юм.
Хаврын улиралд шувууны ханиаднаас сэрэмжлэхийг таньд сануулья. Энгийн ард иргэдэд авч хэлбэл амьдралын сайн сайхан зан заншлыг буй болгох нь маш чухал юм. Ерийн үед биеийн тамирын дасгалыг чухалд үзэж, илүү амарч, хэт ядрахаас болгоомжлох хэрэгтэй. Шуувууны ханиад гарсан байдалд шувууны төрлөөс чадахын хирээр холдож, шувууны мах идэхгүй байвал хамгийн сайн юм. Гэр байрын цэвэр байхыг эрхэмлэж, цонх хаалгаа илүүхэн онгойлгож, агаар нэвтрүүлэх хэрэгтэй. Хүмүүс олон олон цуглардаг олон нийтийн газарт цөөн очвол таарна. Та бүхэнд эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөье. 1 2
|