• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-07 15:18:42    
Бээжингийн иргэн бүр биеэ дасгалжуулах эгнээд орж байна

Хятадын Олон Улсын Радио

    Өнөө бээжингийн олимп нээгдэх хүртэл 800 гаруй хоног байгаа юм. Олимпийн наадмыг зохион явуулж байгаа нь нэгэн удаагийн спортын тэмцээнийг зохион байгуулах тэдий биш, хамгийн гол нь олимпийн зориг санааг цаашид дэлгрүүлж, хөгжүүлэх явдал болно.

    Бээжингийн олимптой холбогдуулан Хятад улс олон төрлийн арга хэмжээ авах болно. Олимпийн хороололыг байгуулах нь даруй үүний дотрох нэгэн ажилдлагаа юм. Хотын иргдийн биеэ чийрэгжүүлэх шаардлагыг хангаж, бүх хотыг "хөдлүүлэх" нь Бээжингийн зорилт болно.

    Сүүлийн үед манай сурвалжлагч нэгэн хорооллолоор сурвалжлага хийж явахдаа энэ зорилтын бодитой биеллийг нэн сайн ойлгосон байна. Тэрээр бямба гаригийн өглөө эрт нэгэн хороололын биеийн тамирын клубт ирсэн юм. Бямба ням гаригийн өглөө гэж сайхан нойрсох цаг шүү дээ. Би лав үд болтол унтхаар нэг долоо хоногийн яваргаагаа тайлна. Гэвч унтхаас илүү жаргалтай явдлыг санасан уу. Сурвалжлагч дээрх хороололд ирэхэд нүдэн өмнөх байдалдаа гайхаш төрсөн байна. Клубын аль ч өрөөд биеийн дасгал хийж байгаа хүн дүүрэн байлаа. Саяхан ширээний тенис тоглож дууссан нэгэн өвөө сурвалжлагчид хэлэхдээ, Бид өглөө бүр энд ирж 3,4 цаг тоглдог. Энд бараг манай гэр болчихсон шүү дээ. Миний өөрийн гэр эндээс нэлээд зайтай. Нэрийг нь дуулаад ирсэн юм. Эндэх нөхцөл сайн бөгөөд төлбөр нь хямд юм гэжээ.

1  2