• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-07 15:18:42    
Бээжингийн иргэн бүр биеэ дасгалжуулах эгнээд орж байна

Хятадын Олон Улсын Радио

    Танилцуулсаныг үзвэл энэ клубын өглөөний дасгалын сар бүрийн төлбөр нь 50 юуань юм. Хүмүүс өдөр бүрийн 8 цагаас 12 цаг хүртэл аль таалагдсан спортоор тоглож болдог. Олимпийн аврага Жан Инингийн нагац нь дандаа энд ирж ширээний тенис тоглодог. Тэрээр ширээний тенесийн улайм хорхойтон бөгөөд мөн түүний дагуулгаар Жан Инин ширээний тенисэд дур бахтай болсон юм. Тухайн үед тэрээр олимпийн аврагыг хүмүүжүүлж чадна гэж ерөөс бодож үзээгүй байхаа.

    Биеийн дасгалын өрөөнд ерөнхийлсэн дасгалын төхөөрөмж, гүйлтийн машин, хүндийн өргөлтийн машин зэрэг иж бүрэн тоног төхөөрөмж байгаа бөгөөд дасгалжуулагчийн удирдлага доор хүмүүс шинжлэх ухаанчаар дасгал хийж байна. Гимнастикийн өрөөнд маш олон өвөө эмээ англи хэлний дохион доор бүжиг хийж байна. Ёстой ч бүжиг бүжих, англи хэл сурахаа алийг нь завдуулж байна.

    Сүүлийн жилүүдэд Бээжингийн нарийн гудамж, цэцэрлэгт хүрээлэн, оршин суугчдын хороолол зэрэгд биеэ чийрэгжүүлэх газар борооны дараах сүеэ мэт түргэн нэмэгдэж байна. Биеийн дасгал хийх иж бүрэн тоног төхөөрөмж болон баяр хөөртөйгөөр биеийн дасгал хийж байгаа хүмүүс нь эртний нийслэл хотын шинэ үзэмж болж байгаа юм.


1  2