• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-10 16:35:46    
Ургамалжсан орчинд урт наслах бололцоо их

Хятадын Олон Улсын Радио

    Ургамал мод тарьж, орчин тойрноо ойжуулах нь манай улсын ард түмний олон зуун жилийн шилдэг уламжлал юм, дээр үеийн хүмүүс "Хүрээ хашаандаа цэцэг мод тарьвал, агаар амьсгал сайжран сэтгэл тэнүүн болдог" гэж хэлцдэг. Орчин үеийн анагаах ухааны судалгаа шинжилгээнээс үзвэл, ургамал мод тарин цэцэрлэгжүүлэх нь орчин ахуйг цэвэр гоёхон болгох төдийгүй хүн ардын эрүүл чийргээр урт наслахад ч их ашигтай юм байна.

    Ургамалжуулж цэцэрлэгжүүлэх нь агаар амьсгалыг зохицуулж, нүүрсхүчлийн хийг багасгаж чаддагийг шинжлэх ухааны туршилт гэрчилж байна. Хүн болон амьтаны амьсгаа, тэрчлэн өдөр тутам нэмэгдэж байгаа нүүрс, нефть зэрэг органик бодис элбэгтэй шатахуун нь агаар амьсгал дахь нүүрс төрөгчийн давхар ислын хэмжээг байнга нэмэгдүүлж, хүний бие махбодийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байна. Ургамал мод болон цэцэг навч нь гэрлийн нийллэг үйлдлээр дамжин агаар амьсгалд байгаа нүүрс төрөгчийн давхар ислыг шингээн авч, хүчилтөрөгч гаргадаг байна. Шинжлэх ухааны эрдэмтэдийн судалж мэдсэнээр, насанд хүрсэн нэг хүн өдөр болгон бараг 0.75 кг хүчилтөрөгч шингээн авч, 1 кг нүүрстөрөгчийн давхар исэл гаргадаг байна. Бүх дэлхийн ургамал мод нь өдөр бүр бараг 50 мянган тонн хүчилтөрөгч гаргаж, агаар амьсгалыг үр ашигтай зохицуулж, экологийн тэнцвэрийг хэвээр байлгаж чаддаг байна. Иймээс ургамал мод нь их байгалийн хүчилтөрөгч үйлдэгч гэсэн сайхан нэрийдэлтэй юм.

1  2