• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-10 16:35:46    
Ургамалжсан орчинд урт наслах бололцоо их

Хятадын Олон Улсын Радио

    Үүнээс гадна, ургамал мод нь бас бактерийг дарах чадалтайг шинжлэх ухааны судалгаа гэрчилж байна. Ургамал мод нь хий агаарын үлэмж хэмжээний тоосыг сорон авч, агаарыг цэвэршүүлдэг байна.

    Ойн бүс, зүлэг ширэг бол тун сайн "Тоос сорогч" юм, ургамал мод нь тоос шороог намдаадаг төдийгүй хортой хийг хориглож, хий агаарын дотрохи бактерийг ихээр бууруулдаг байна. Үүнээс гадна бас цацраг бодисийг хүлээн авах, аж амьдралын орчин ахуйн дуу шуугианыг намдаах, бие махбодийн физиологийн чадавхыг сайжруулж, зохицуулах үүрэг гүйцэтгэдэг байна.

    Ургамалын ногоон өнгө нь хүний биеийн олон эрхтэнд сайн нөлөө үзүүлдэг төдийгүй эмчилгээний үйлдэлтэй юм. Нарны гэрлийн нүдэнд хортой хэт ягаан туяаг хүлээн авч, номин ногоон өнгөөрөө нүдний ядаргааг тайлдаг. Зүлэг ширэгтэй, ургамал мод тарьж цэцэрлэгжүүлсэн аятай сайхан орчинд, хүний биеийн халууны хэмжээ 1-ээс 2.2°С буурч, цусны лугшилт минут бүр 4-8 удаагаар цөөрч, цус алгуур лугшиж, амьсгаа жигд, сэтгэл тайван болох нь зүрх судасны өвчин, цусны даралт өндөр болох, мэдрэлийн ядаргаа болон амьсгалын замын өвчнийг эмчилхэд туслах үүрэг гүйцэтгэдэг байна.

    Орчин үеийн шинжлэх ухаан эрдэм шинжилгээний дүнгээс үзвэл, салхинаас сэргийлэх ойн бүс нь шороон шуурганаас урьдчилан сэргийлэх ногоон хэрэм юм. Шороон шуурга нь хүн төрөлхтөний үйлдвэрлэл, амьдралд маш их нөлөө үзүүлдэг, шороон шуурга нь өвчний бактери, вирусийг хийсгээд газар сайгүй өвчин эмгэг тараадаг. Харин ой мод бол салхи шороог үр ашигтай халхалж чаддаг, иймээс салхи шороо их дэгддэг газар мод тарьж ойжуулах нь халдварт өвчин дэлгэрхийг ч багасгах үйлдэдтэй юм. /Л.Буянтогтох орчуулав/


1  2