Ираны дэд ерөнхийлөгч бөгөөд үндэсний атомын эрчим хүчний агентлагийн дарга Голамреза Агазаде 11-ний орой үг хэлж, Иран 3,5 хувийн холицтой уран үйлдвэрлэв гэж мэдэгдсэн байна. Энэ нь талуудын анхаарлыг татсан байна.
Иран нь ОУАЭХА-гийн Ерөнхий захирал Барадей Иранд айлчилах гэж байгаа үеэр ингэж мэдэгдсэн юм. Цагаан ордны төлөөлөгч Скот Мклелан мөн өдөр хэлэхдээ, Иран холицтой уран үйлдвэрлэлээ гэж мэдэгдэж байгаа нь Иран буруу чиглэлээр замнасаар байгааг харуулж байна. Энэ нь Ираныг улам ганцаардуулах л болно гэжээ.
1 2
|